in

Яг зөвЯг зөв

Хүүхдэд хэзээ ч xориглож болохгүй 5 чухал зүйл. Хүүхдээ өөрийнхөөр нь байлгавал тэд ирээдүйд танд талархах болно

Ямар ч эцэг эх хүүхдээ зовлон шаналал, бүтэлгүйтэл, алдаа гаргахаас хамгаалахыг хүсдэг хэдий ч сэтгэл судлаачид хүүхдийнхээ үйлдэл болгоныг хориод байвал ахиц дэвшил гаргахад нь саад учруулж, өөртөө итгэлгүй болгоход хүргэдэг байна. Мэдээж зохих хязгаарлалтууд байх хэрэгтэй ч хүүхдээ өөрийнхөөр нь байлгавал тэд ирээдүйдээ танд талархах болно.

Асуулт асуух

Хүүхэд хорвоо дэлхийтэй танилцаж эхлэж байгаа учраас бүх зүйл сонин содон санагдаж хүссэн үедээ таниас асуулт асуухад үүнийг тоохгүй өнгөрч болохгүй.

Мэдээж сургуульдаа одон орон судлал заалгаагүй ч огторгуй дахь хар нүхийг тайлбарлах хэцүү ч эцэг эхийн оролцоо чухал. Хүүхэдтэйгээ хамт сууж түүний асуултын хариуг нэвтэрхий толиос хай. Энэ зөвхөн таны төдийгүй хүүхдийн тань мэдлэгийг тэлэхээс гадна хүүхэдтэйгээ ойр дотно харилцаа тогтооход тусладаг. Насанд хүрсэн ч гэсэн таны хүүхэд асуудал тулгарвал найзуудаасаа биш таниас тусламж хүсэх болно.

Уйлах

Хүүхэд ч гэсэн том хүнтэй адил аливаа зүйлд санаа зовж, гомдож уйлдаг. Сэтгэл хөдлөлөө яаж дарахаа мэдэхгүй зүгээр л түүнийгээ илэрхийлж буй нь энэ. Энэ үед бид “юун сүртэй юм, жаахан охин шиг уйллаа – ичмээр юм” гэж хэлдэг. Ингэснээр таны хүүхэд өөрийгөө тусгаарлаж, зовсон ч хэлэлгүй тэвчдэг.

Хүүхэддээ юу тохиолдсоныг ойлгож, үүнээс нь гарахад туслан тайвшруул. Уйлах бол томчуудын хувьд заримдаа тийм ч ичмээр зүйл биш.

Чимээ гаргах, шуугилдах

Хүүхдийн баяр баясал нь агшин зуур маш чанга байдаг. Таны хүүхэд дуртай байгаагаа хэдийд яаж ч илэрхийлж болно – яагаад ингэж болохгүй гэж? Тэдэнд дахиж ийм боломж олдохгүй учир хашгираг, дуулаг, инээг.

Хувийн орон зайг бий болго

Хүүхэд таны өмч биш хувь хүн гэдгийг ихэнх эцэг эх мартсан байдаг. Хүүхэд үзэл бодлоо хамгаалж, ямар нэг зүйлд бууж өгч, хүссэнээ хийх эрхтэй. Хүүхэд томрох тусмаа ганцаараа байхыг хүсч тэр ч байтугай таниас зарим зүйлсээ нууж эхлэнэ. Түүний хувийн орон зайг нь хүндэтгэснээр итгэлийг нь олж авна гэсэн үг.

Алдаа гаргах

Таны хүүхэд дөнгөж амьдралд суралцаж эхэлж байгаа учраас түүний төлөө ямар нэг зүйл хийхийг хичээж бүү төвөг уд. Та гутлын үдээсийг хурдан бат бөх зангидах нь мэдээж хэрэг ч 12-14 жилийн турш үүнийг яаж хийхийг сураагүй хүн гэж байхгүй. Буруу зүйл хийж, бүтэлгүйтсэн үед нь уурлаж загнах нь түүний өөрөө ямар нэг зүйл хийх гэсэн хүсэл эрмэлзлийг нь мохоож орхидог. Бид хүүхдээ бусдын алдаанаас суралцахад нь дуртай хэдий ч тэд өөрсдөө алдаа гаргавал амьдралдаа ихийг алдаж буй хэрэг юм.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0