Амттай тахианы мах бэлдэх гурван энгийн жорыг танилцуулж байна.
Жигнэж болгосон тахианы мах
Орц:
- Тахианы цээж мах эсвэл гуя
- Барбекю соус
- Оливийн тос
- Давс, перец
Бэлдэх арга:
- Хүйтэн урсгал усанд тахианы махаа сайтар угааж хатаана. Хатаахын тулд цаасан алчуур ашиглаж болно.
- Шарах шүүгээнд тахианы махыг хатаахгүйн тулд оливийн тосоор арчина. Хэдхэн цайны халбага байхад л хангалттай.
- Давс, перецээр амтална. Мөн өөрийн дурын амтлагч ашиглаарай. Жишээ нь хурц халуун ногоонд дуртай бол улаан нунтаг перецээр амтална.
- Шарах хэвээ тослоод тахианы махаа байрлуулна.
- Урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20-40 минут болгон. Тахианы махны хэмжээнээс болгох хугацаа шалтгаална.
- Хутгаар болсон эсэхийг нь шалгах боломжтой. Махны зузаан хэсэгт дүрэхэд өнгөгүй шүүс гарах ёстой.
- Махыг 5 минут орчим хөргөвөл шүүслэг болох ажээ.
Шаржигнуур тахиа
Орц:
- Тахианы цээж мах эсвэл гуя
- Талхны үйрмэг
- Үрж жижиглэсэн пармезан бяслаг
- Оливийн тос
- Майонез
- Сүү
- Давс, перец
Бэлдэх арга:
- Хүйтэн усанд махаа угааж хатаана.
- Махаа хоёр талаас нь уутанд хийж алхаар давтана.
- Хэдэн цайны халбага майонезийг сүүгээр зуурч тараг шиг болгоно. Давс, перецээр амтална.
- Өөр саванд бяслаг, талхны үйрмэгээ хийж бага зэргийн оливийн тос, амтлагчаар амтална.
- Тахианы махаа эхлээд сүүн зуурмагт дараа нь бяслагандаа дүрнэ.
- Шарах шүүгээний хавтанг фольгагаар бүрж оливийн тос түрхээд тахианы махаа хийнэ.
- 200 хэмд 35 минут шаргал өнгөтэй болтол нь болгоно.
Шүүсэнд болгон тахианы мах
Орц:
- Тахианы цээж мах эсвэл гуя
- Улаан дарсны эсвэл бальзамын уксус
- Хатаасан ногоо
- Гич
- Сонгино
- Оливийн тос
- Давс, перец
Бэлдэх арга:
- Шүүсийг бэлдэхийн тулд 2 х.х уксус, 2-3 ц.х хатаасан ногоо (гоньд, орегано, розмарин зэрэг), 2 х.х гич, 4 х.х жижиглэж татсан сонгино, 4 х.х оливийн тос, давс, перец холиод шөнө хонуулна.
- Шүүс бэлэн болонгуут тахианы махаа угааж хатаагаад шүүсэнд хийж хөргөгчинд хонуулна.
- Шарах хавтангаа оливийн тосоор тослох эсвэл фольга дэвсэнэ. Тахианы махаа хийж дээрээс нь том хэрчсэн сонгино цацна.
- Урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30 минут болгоно.