in

ХахаХаха

Хичнээн их дасгал хөдөлгөөн хийгээд ч хэвлийн өөх чинь арилахгүй л байн уу? Харин одоо үүний учрыг олцгооё…

Ихэнх охид хүүхнүүд биеийн галбирыг алдагдуулах хэвлийн доод хэсгийн өөхлөлтөөс ангижрахыг хүсдэг билээ. Гэвч хамгийн эрчимтэй дасгал хүссэн үр дүнд хүрэхгүй байх нь олонтой. Харин одоо үүний учрыг олцгооё…

Хооллолтын буруу зуршил

Хэвлийн өөхлөлтөөс салахын тулд дан ганц дасгал хөдөлгөөн хангалтгүй. Харин шоколад, амттан, хийжүүлсэн ундаа г.м. нүүрс-усны хэрэглээг бууруулах хэрэгтэй. Эс бөгөөс инсулин эсрэгээр ажиллах болно.

Ужиг стресс

Стрессийн гормон нь хэвлийд өөхийг бат тогтоож орхидог. Тийм болохоор стрессээс ангижрах бүхий л аргыг буюу унтаж амрах, цэвэр агаарт зугаалах басхүү бясалгалаар хичээллэх хэрэгтэй.

Арxины хэрэглээ

Арxины агууламжит ундаанд илчлэг маш ихээр агуулагдаж байдаг. Хэрэв та амьдралынхаа туршид хэвлийн өөхлөлттэйгөө тэмцэх гээгүй л юм бол шар aйргаа багахан улаан дaрсаар солиход гэмгүй. Улаан дaрс нь xоргүйжүүлэгчээр баялаг учраас тараагуур судасны хананд өөх хуримтлагдахаас сэргийлдэг.

Амьдралын суугаа хэвшил

Суугаа хэвшил нь хэвлийн өөрчлөлтийг бий болгож аарцагны налуу өөрчлөгдөж хэвлийн булчин суларснаар жин нурууны доод хэсэгт төвлөрдөг. Үүний үр дүнд хэвлийн суларч унжсан булчин, нурууны ужиг өвдөлт бий болдог. Үүнээс гадна, хөдөлгөөний хомсдол нь цусны эргэлтийг удаашруулж хэвлийн булчинд хүчилтөрөгч бага очиж ба ачааллыг муутгадаг.

Эмэгтэй хүний бие махбодийн онцлог

Эмэгтэй хүний хэвлийн доод хэсэгт дотоод эрхтэн гэгддэг хэвлийн хөндийн өөх байдаг. Тус өөх нь жирэмслэлтийн үед эмэгтэй хүний савыг хамгаалах үүрэгтэй байдаг. Тийм учраас эмэгтэй хүний хэвлий нь ихэвчлэн толигор (дөрвөлжин булчингүй) бөгөөд бага зэрэг төвгөр байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *