Эрдэмтэд хэдэн аяга кофе уух ёстой эсвэл кофе эрүүл мэндэд тустай эсэхийг судалж байх хооронд нэг л зүйлийг хэлэх гэсэн юм. Кофе арьсанд гайхалтай тохирно.
Кофе арьс чангалах, үрчлээ багасгах, хаван буулгах чадалтай гэдгийг мэдэж байсан уу? Какао нь арьсыг зөөллөж чийглэдэг, үрэвслийг ч дарах чадалтай ажээ.
Нүүрний арьс сэргээх кофены маск
Маскандаа кофе болон какао нэмэхэд арьсны цусан хангамжийг сайжруулна. Эдгээр орцууд нь арьсанд тэжээл өгч, залуужуулдаг байна.
Маскны орцууд бүгд таны гал тогоонд бэлэн байгаа нь хамгийн сайшаалтай. Үнэр нь таатай, арьсанд өгөх шим тэжээлийг дурьдаад ч хэрэггүй.
Кофе нь антиоксидантаар баялаг тул ядарсан, хуурайшсан арьсыг сэргээнэ, зөгийн бал нь арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй.
Хэдэн арван жилийн тэртээгээс маш олон компаниуд гоо сайхны бүтээгдэхүүндээ кофеин хэрэглэж эхэлсэн. Эдгээр бүтээгдэхүүнд та мөнгөө үрэх хэрэггүй. Гэртээ өөрсдөө хийцгээе.
Масканд орох орцууд:
- 1 ц.х нунтаг какао
- 1 х.х зөгийн бал
- 1 х.х кокосын тос
- ¼ аяга сүү
- 1 х.х нунтаг кофе
Эхлээд бүлээн усанд дүрсэн алчуураар нүүрээ цэвэрлээд маскаа 20 минут тавина. Дараа нь скрабаар иллэг хийж бүлээн усаар угаана.
Кофе – арьсны үрэвсэл, улайлтыг дарна. Нүдний доорх хар толбыг багасгана. Арьсны үхэжсэн эсийг арилгах ажээ.
Какао – антиоксидант. Арьсыг нөхөн сэргээх, бохирдлоос салгах, чөлөөт радикалыг идэвхжүүлнэ. Батганы эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Сүү – Клеапатра хатан хаан сүүнд ордог байсан гэлцдэг. Арьсандаа их л анхаарал тавьдаг байж дээ. Сүүнд агуулагдах байгалийн фермент нь арьсыг зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
Зөгийн бал – арьсыг чийгшүүлж, өнгийг сэргээнэ.
Кокосын тос – бүх төрлийн арьсыг чийгшүүлнэ. Үрчлээ гарах явцыг удаашруулах, арьсыг тайвшруулах, эрт хөгшрөхөөс хамгаална. Үүнээс гадна арьсны олон төрлийн өвчнийг анагаадаг ажээ.