Олон бүсгүйчүүд бусдаас онцгойрохын тулд хэрэглэхгүй арга гэж байхгүй. Гоо сайхан, залуухан харагдахын тулд хэрээс хэтэрч байгаагаа ч зарим нэг нь ухаарахгүй хэт улайран дайрна. Эмэгтэйчүүдийн хувьд хэвийн мэт санагдавч эрчүүдэд огтоос таалагддаггүй зүйлс гэж байх ажээ.
Одоо яалтай ч билээ – байгалиасаа л бид өөр болохоор. Гэхдээ эрчүүдийг татах ёстой болохоос бус түлхэх ёсгүй. Ингээд эрчүүдэд огтоос таалагддаггүй гоо сайхны 9 алдааг танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн хийдэг алдаа.
Үнэртэй ус хэтрүүлэн цацах
Үнэртний ид шид их хэдий ч хэтрүүлж огтоос болохгүй. Хэдий та өөрийнхөө үнэртэнд дурлаж өдөржингөө үнэртэхэд бэлэн ч гэсэн таны эргэн тойрон өөр хүмүүс байгааг бүү мартаарай. Үнэртэй ус эр хүнийг мансууруулах ёстой болохоос бус амьсгалыг нь боогдуулах ёсгүй. Шилэн хүзүү, хөх орчим дээрээ ганц дарахад л хангалттай гэж хэлж болно.
Хэтрүүлэн тавьсан будаг
Зузаан гэгч нь түрхсэн тональ кремийг эрчүүд үзнэ ядна. Түүний хувцсан дээр үлдсэн нүүрний будгийн толбо эсвэл машины бүхээгт үлдсэн будагны ормыг тэр хараад дотор нь муухайрах биз. Ялангуяа тональ крем нь нүүрний өнгөтэй зохицоогүй ялгарах нь бүр ч таагүй. Эрчүүд нүүрээ будаагүй бүсгүйд дуртай гэсэн үг биш шүү. Гэхдээ л байгаль эхээсээ заяасан мэт харагдах тийм байдлаар л будаж сурах хэрэгтэй.
Гүн биш тональ крем түрхээрэй. Санаж яваарай: таны тональ кремээр нуух гээд байгаа жижиг өөг эрчүүд огтоос олж харахгүй шүү.
Аалзны хөл
Өнгөрсөн намар аалзны хөл шиг сормуус моод байсан, үнэн. Гэхдээ энэ мэт трендийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй, таны төрхийг тодосгож өгч байгаа тохиолдолд хэрэглэнэ. Сормуусаа хэдэн давхар будсан бүсгүйчүүдийн сормуус яг л савх шиг харагддаг болохыг тэр болгон мэддэггүй.
Хэрвээ нүдний харцаараа эр хүний сэтгэлийг татахаар шийдсэн бол нүдний зөвхөн гадаад буланд багахан хиймэл сормуус цэвэрхэн наана.
Хуурай арьс
Хуурайшсан хөлийн арьс, тохой, өвдөг харсан эр хүний ой гутна биз. Крем, тос зэрэг асуудлыг шийдэх олон арга бий. Эр хүн таны биед байнга хүрч байхыг хүсэж явдаг юм.
Илүүдэл үс
Эмэгтэй хүний бүх бие булбарай зөөлөн өөгүй байх ёстой. Хөлөн дээр чинь ширхэг ч илүүдэл үс байх ёсгүй. Иймд сахлын хутганы ир сайн байх хэрэгтэй. Хэрвээ та байнга үнэтэй татуурга авах боломжгүй бол илүүдэл үснээсээ салах олон арга бий: шугаринг, лазерийн эпиляц, воск
Наалдамхай гялалзсан уруулын будаг
Эрчүүд гялалзсан уруулын будганд дургүй. Ийм уруулын будганд тоос шороо ихээр наалддаг. Гялалзаж байгаа байдал нь уруулыг том харагдуулах хэдий ч болзоонд явж байгаа бол уруулын харандаа эсвэл сонгодог уруулын будаг сонгоорой.
Оранж өнгөтэй болтлоо биеэ шарах
Авто шарлагын тос цонхигор арьстай бүсгүйчүүдийн аврал болдог. Бага зэргийн алтан шаргал өнгөтэй болж чадсан бол үнэхээр туранхай, гуалиг харагдаж чадна. Хэт их хичээвэл грильдэж шарсан тахиа шиг л харагдана.
Тийм учраас илүү цайвар өнгийг сонгоорой, үүнээс гадна тосыг хүзүү, тохой, өвдөг орчмоор сайн тарааж түрхэж өгнө. Хэрвээ хэтрүүлэхээс эмээж байгаа бол өнгөний хувь нь бага тос сонгоорой.
Үхэжсэн үс
Эрчүүдийн үзэж байгаагаар үс бол бүсгүй хүний чимэг. Тиймээс лакыг хэтрүүлэн цацах хэрэггүй, хэт хатуу болж амьгүй харагдана. Эрчүүд энгийн зүйлд илүү дуртай, ялангуяа үсний хувьд: бага зэрэг замбараагүй, зөөлөн өнгөлөг үс.
Хурц нүд
Бага зэрэг будаад, дараа нь багахан будаг нэмлээ, дахиад нэг өнгө нэмчье… Үр дүн нь smoky eyes / талимаарсан нүд нь хүнд, бохир, бүдүүлэг харагдах болно. Гэрэл зураг авахуулахад харин зүгээр ч юм уу. Харин залуутай болзох гэж байгаа бол сүйрэл гэж ойлгоорой. Нүдээ хар лайнерээр нэг будаад хөвөнгөөр зөөлөн арчсан бол харин хөнгөн, сэтгэл татах нүд гарч ирнэ шүү.
За, ийм л алдаанууд эрчүүдийн дургүйг хүргэдэг байна. Эрчүүдэд болон эргэн тойрны хүмүүст ямар харагдах бол гэдэгт дүгнэлт хийж бай. Энэ хэрэгтэй мэдээллийг найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаа мартаж болохгүй шүү.