in

Хүний хэрэглэж байсан эдгээр 10 хуучин зүйлийг яасан ч худалдаж авч болохгүй!

Зарим нэг эд зүйл хэт хувь хүний шинж чанарыг агуулсан эсвэл амархан эвдрэх, аюултай байх ажээ. Тиймээс хичнээн ядуу байсан ч хүний хэрэглэж байсан дараах хуучин эд зүйлсийг бүү худалдаж аваарай.

Усны болон дотуур хувцас

Бүх зүйл ойлгомжтой гэж бодож байна. Эдгээр хувцас нь хүний биед хүрдэг. Хүний биед шууд хүрсэн хувцсыг тэр болгон хэрэглэхийг хүсэхгүй биз ээ.

Гутал

Хуучин гутал өмсөх нь таагүй байх нь мэдээж. Эрүүл мэндийн асуудал үүсгэх талтай. Урьд нь өмсөж байсан хүний хөлийн хэлбэрээр гутлын хэв маяг өөрчлөгдсөн байдаг. Мөн үнэр, мөөгөнцөр зэргийг мартаж болохгүй.

Цагаан хэрэгсэл

Бодоод үз л дээ, хүний үхэжсэн арьс шингэсэн цагаан хэрэгсэл нөмрөөд унтана… Мөн матрасыг ч мартаж болохгүй. Аливаа матрасны ашиглах хугацаа 8-10 жил гэгддэг байна.

Хүүхдийн ор, тавилга

Хэрвээ шинийг худалдаж авах боломж байгаа бол хуучны тухай шууд март. Яагаад гэвэл маш “хувийн шинж чанартай” зүйл юм. Матрасанд тоос шороо, мөөгөнцөр үржсэн байгаа.

Тэгээд ч урьд өмнө хэн нэгний хазаж байсан зүйлийг таны хүүхэд хазаасай гэж хүсэхгүй л байгаа биз дээ? Шинэ орыг байнга шинэчлэгдсэн стандартаар хийдэг тул хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах магадлал хамаагүй их байдаг байна.

Нөүтбүүк

Хуучин эзэн нь хэрхэн хандаж байсныг огтоос гадарлахгүй. Талхны үйрмэг, асгасан кофе, ширээн дээрээс унагасан эсэхийг та биш хуучин эзэн нь л мэдэж байгаа.

Мөн техникийн бүрэн ажиллагааны баталгаа авч чадахгүй. Хуучин загвар байх тул шинээр гарч ирж байгаа аппликейшнийг суулгах боломжтой эсэх нь эргэлзээ төрүүлнэ.

Фото аппарат, видео камер

Нөүтбүүкний л адил хэдэн хүн яаж ашиглаж байсан нь тодорхой бус.

Дурангийн өчүүхэн ч гэсэн жижиг гажиг зурагны чанарт шууд нөлөөлнө. Ил харагдахгүй ямар ч гэмтэл байгааг та мэдэхгүй тул үнэтэй дурсамжаа буулгаж чадахгүйд хүрэх болов уу.

Унадаг дугуй, мотоциклийн малгай

Дуулга малгай нь бэртэл гэмтлээс хамгаалах зорилготой. Нэг удаагийн осол аваараас хойш малгайн хамгаалах чанар алдагдана. Шинэ малгай авснаар өөрийнхөө хамгаалалтыг бүрэн хангаж байгаадаа итгэлтэй байж болно.

Машины дугуй

Хуучин дугуй урьд нь зам тээврийн осолд өртөж байсныг та хараад мэдэх үү? Хэрвээ зам тээврийн осолд өртөж байсан бол найдвартай байдал нь алдагдсан байх нь мэдээж. Дугуйн каркас дотроосоо муудсан байгааг та хараад мэдэх боломжгүй.

Хүүхдийн суудал

Харахад хэвийн ч гэмтсэн байх магадлал өндөр. Мөн тоос шороо, суларсан пүрш зэрэг нь хэрэглээний шаардлагыг хангаж чадахгүй.

Аюулгүй байдлын технологи жил ирэх тусам сайжирч байгааг та бодолцоорой.

Малгай, үсний боолт, чимэглэл

Бохир байх нь мэдээж: хуучин эзний хөлс, үс, тэр ч бүү хэл арьсны халдварт өвчин байгааг ч таашгүй.

Leave a Reply

Your email address will not be published.