in ,

Бие махбодийг хуримтлагдсан хорт бодисоос цэвэрлэх 4 төрлийн жор. Өнөөдөр орой унтахаасаа өмнө нэг туршаад үзвэл яаж байна?

Хөлийн уланд мэдрэлийн маш олон захын судаснууд байрласан байдаг – эдгээр захын судаснууд нь дотор эрхтэн зэрэг хүний биеийн бүх эрхтнүүдтэй холбоотой. Тийм ч учраас хөлийн улаар дамжуулан бие махбодийг цэвэрлэх боломжтой гэж үзэх ажээ.

Бие суллах, арьс цэвэршүүлэхээс гадна хорт бодис гадагшлуулах энгийн бөгөөд үр дүнтэй ванныг танилцуулахаар бэлдлээ. Өнөөдөр орой унтахаасаа өмнө нэг туршаад үзвэл яаж байна?

1 стакан далайн болон англи давс, 2 стакан хүнсний сод хэрэгтэй. Халуун устай саванд давсаа хийж уусгана. Хэдхэн дусал эфирийн тосоо нэмээрэй. Хөлөө халуун усанд хийж 20 минут байлгана.

0,5 стакан англи давсыг халуун усанд уусгаад эфирийн тос, 0,5 аяга бентонит шавраа (эмийн санд зарагддаг, эсвэл гоо сайхны арчилгааны дурын шавар байж болно) нэмээрэй. Уусмалд хөлөө 20 минут дүрнэ.

Халуун устай саванд 1 х.х нунтаг цагаан гаа, 2 стакан устөрөгчийн хэт исэл нэмээд 30 минут амраана. Уусмалд хөлөө 25 минут дүрнэ.

Буцалсан усанд халгайгаа цаг орчим хандална. 0,5 стакан англи болон далайн давсыг халуун усанд уусгана. 1 стакан хүнсний содыг халгайн хандтай 0,5 литр усанд хийж дээрээс нь давстай усаа хийнэ. Хөлөө уусмалд 30 минут дүрнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *