in ,

Хэрэв таны хүүхдэд эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал, цаг алдалгүй яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэйг санаарай!

Хүүхдийн өвчлөл – эцэг эхчүүдийн хувьд маш эмзэг асуудал болно. Гэхдээ шинж тэмдгийг цаг тухайд нь мэдэрч арга хэмжээ авч чадвал асуудлыг хүндрэхээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой ажээ.

Хүүхдийн бие таагүй байгаагийн түгээмэл шинж тэмдгийг танд танилцуулахаар бэлдлээ. Үүнийг та анхаарахгүй орхиж болохгүй.

Мэнгэ гарах

Хэрвээ шинээр өөр өөр өнгийн толбо үүсэх, томрох (6 мл-ээс их) эсвэл хуучин мэнгэ хэмжээгээрээ томроод байвал – заавал эмчид үзүүлэх шалтгаан болно.

Үс унах

Энэ нь дотоод шалтгаантай холбоотой байж болно. Магадгүй амин дэмийн дутагдалд орсон байх магадлал өндөр тул мэргэжлийн эмчид хандана уу.

Сэтгэл санаа, биеэ авч явах байдал нь огцом өөрчлөгдөх

Мөн хоолны дуршил муудах, нойрны хэмнэл алдагдах, хөдөлгөөн нь идэвхгүй болох зэрэг нь эмчийн тусламж авах болсныг илтгэх ажээ.

Толгойн хэмжээ нэмэгдэх

Зулай – хүүхдийн хэвийн өсөлтийг илэрхийлдэг, зулайн хэмжээ ямар ч тохиолдолд томрох ёсгүй. Хэрвээ томроод байвал ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг болохыг анхаарна уу.

Сонсгол муудах

Ямар нэгэн чимээ шуугианд хариу үзүүлэхгүй, тэр ч бүү хэл нэрээр нь дуудаад байхад эргэж харахгүй байвал сонсголын доголдол гарч байгааг илтгэж байна. Мэргэжлийн эмчид хандана уу.

Байнга ам цангах

Өнгөц харахад жирийн мэт хүүхдийн уух хүсэл харагдана. Сайтар анхаарч харвал хүүхдийн өвчлөлийн шинж тэмдэг болохыг анхаарна уу.

Чангаар хурхирах

Зөөлөн хурхирах нь аюултай дохио болохгүй ч гэлээ амьсгалын доголдол ямар нэгэн хэмжээгээр байгааг илтгэж байгаа юм. Эдгээр шинж тэмдгийг анхааралгүй орхиж огтоос болохгүй, учир нь хүүхдийн ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг болохыг эцэг эхчүүд минь анхаараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *