in ,

Биеийн аль хэсэгт өвдөж байгаагаас шалтгаалж, ямар эд эрxтэн өвчилсөн болохыг тодорхойлох арга

Бие эрхтэнд ямар нэгэн таагүй мэдрэмж мэдрэгдэхэд эрүүл мэндэд асуудал гарч байна гэж бид таамагладаг. Энэ үед бие махбодь руугаа өөрөө өнгийж чухам юу болоод байгааг мэдэж чадахгүйдээ харамсах хүмүүс ч бий.

Бие эрхтний таагүй мэдрэмж нь чухам ямар өвчинтэй холбоотой байж болохыг танд танилцуулахаар бэлдлээ. Дараах шинж тэмдгийг үндсэн онош хэмээн үзэж өөрөө өөрийгөө эмчлэхгүй байхыг анхааруулж байна.

Зүрх

Зүрхээр өвдөхөд цээжээр дарах, ялангуяа зүүн гар дагуу таагүй өвчин мэдрэгддэг. Мөн хүзүү орчим өвчин мэдрэгдэнэ. Зүрхний өвчний улмаас мэдрэгдэх таагүй мэдрэмж нь биеийн хөдөлгөөн эсвэл амьсгалаас үүдэлтэйгээс эрс тэс ялгаатай байдаг.

Бөөр

Бөөрний өвчнийг нурууны өвчинтэй андуурах тохиолдолд байдаг. Бөөрний өвчний үед хавирга дор гүнзгий мэдрэгддэг ялгаатай. Харин булчингийн өвчин бөөрнөөс доош хэсэгт мэдрэгдэнэ.

Бөөрний өвчин нь хөл рүүгээ мэдрэгдэх тохиолдол мөн бий.

Нарийн гэдэс

Нарийн гэдсээр өвдөх мэдрэмж нь ихэвчлэн хүйс орчмоор мэдрэгдэнэ. Энэ хэсгээр үргэлжилсэн өвчин мэдрэгдэх эсвэл тонгойх, явахад хэцүү байвал яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

Бүдүүн гэдэс

Хэвлий орчим, гэхдээ баруун тал руугаа чиглэсэн өвчин мэдрэгдэнэ. Мөн байнгын өтгөн хатах явдлыг бүдүүн гэдэсний өвчлөлтэй холбон тайлбарлах ажээ.

Уушги

Уушги өөрөө өвдөж чаддаггүй, учир нь мэдрэлийн захууд байдаггүй аж. Гэхдээ энэ эрхтэн хэвийн бус байвал цээж орчмоор өвдөж эхэлнэ.

Мөн ханиалга, амьсгал авахад хэцүү болно.

Мухар олгой

Мухар олгой нь хэвлийн баруун доод хэсэгт байрладаг. Мухар олгой үрэвсэхэд хэвлий тэр чигээрээ бүхэлдээ эсвэл баруун хэсгээр өвдөнө.

Мөн баруун хөл рүү өвчин мэдрэгдэнэ. Дотор муухайрах, бөөлжих, халуурах, гүйлгэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Гэдэс

Гэдэсний өвчлөлийн үед хэвлий орчмоор буюу хавирганы доор дунд хэсгээр өвчин мэдрэгдэнэ. Мөн нуруу орчмоор өвчин мэдрэгдэх талтай.

Хоол боловсруулах эрхтэн эсвэл гэдэсний өвчлөлийн мэдрэгдэх мэдрэмжийг зүрхний өвчлөлийнхтэй андуурах тохиолдол их байдаг. Тиймээс зөвхөн эмчийн үзлэгээр зөв онош тавих ёстойг анхаарна уу.

Цөсний хүүдий болон элэг

Гэдэсний дээд баруун хэсгээр өвдөж байвал цөсний хүүдий эсвэл элэг өвчилж байгааг илтгэнэ. Мөн нурууны энэ чиглэлд өвчин мэдрэгдэх талтай.

Элэгний өвчлөлийн үед ам гашуун оргих, шарлах зэрэг хүндрэлүүд илэрч болно.

Нойр булчирхай

Гэдэсний дээд төв хэсгээр өвчин мэдрэгдэж байвал нойр булчирхайтай холбон үзэх тохиолдол бий. Түрүү булчирхайн хүнд хэлбэрийн өвчний үед хэвлий орчим бүхэлдээ өвдөх мэдрэмж хүртэл мэдрэгдэнэ.

Ялангуяа дээрх өвчний мэдрэмж нуруугаар хэвтэх эсвэл хоол идсэний дараа нэмэгдэж байвал түрүү булчирхайн асуудалтай шууд холбож үзэх боломжтой.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0