in ,

Өглөө бүр 10 минутыг өөртөө зориулж энэхүү дасгалыг хийснээр таны залуу нас уртсах болно

Та бодвол ихэнх хүмүүсийн адил өглөө яаруу сандруу ажилдаа гардаг хүн байх. Бидний нийтлэлээс та До-Ин дасгалын талаар мэдэж авна, 10 минутын дасгал. Богино хугацаа ч гэлээ таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх зүйл ихтэй.

Дасгалыг чимээгүй, тайван, агааржуулалт сайтар  орчинд хийвэл илүү үр дүнд хүрч чадна. Мөн өөртөө таарсан чөлөөтэй хувцас өмсөөрэй.

Дасгалыг хийхдээ өөрт таатай байрлалыг сонгоно – сейза байрлал эсвэл босоо.

Дасгалыг эхлүүлэх бэлтгэл байдал: биеэ суллаж тайвширна, тэгэхээр байрлалыг явцын дунд өөрт таатай байрлалаар сольж болно. Турк байрлалаар эсвэл сандал дээр суух боломжтой: гэхдээ эдгээр байрлал нь цусны эргэлтэнд сөргөөр нөлөөлж болох талтай.

Дасгал 1

Гарын алгаа өөд өөдөөс нь харуулан толгой дээрээ өргөнө – яг л мөргөх гэж байгаа мэт. Хуурай, халуун болтол алгаа хооронд нь үрээрэй.

Дасгал 2

Баруун гараараа зүүн гарын бугуйг барина. Ингээд гараа том эргүүлнэ.

Дасгал 3

Зүүн гарын хурууны үзүүрийг баруун гарын алганы аяганд тулгана. Зүүн гарын байрлалыг солилгүйгээр баруун гарын алгыг сайтар түлхэнэ.

Хэт их хүч хэрэглэх хэрэггүй: хурууны үе дуугарвал айх зүйлгүй.

Дасгал 4

Баруун гараараа зүүн гарын алгыг ар өвөргүй сайн үрж халаана. Хурууны завсар, үзүүр зэргийг мартаж болохгүй. Хэрвээ та стресс, гэдэс ходоодны асуудалтай бол эрхий хурууны өөхлөг хэсэгт илүү анхаараарай. Энэ газар маш эмзэг байдаг.

Дасгал 5

Баруун гарын хуруугаараа зүүн гарын эрхий хурууг чимхэнэ. Чанга хүчтэй чимхэх бөгөөд хурууны үзүүрийг мөн татна.

Энэ мэт зүүн гарын бүх хурууг чимхэж дуусгаад дараах зааврын дагуу баруун гарынх руу шилжинэ:

  • Баруун шууг үрж илэх
  • Хурууны үеийг илэх
  • Баруун гарын алгыг үрж халаах
  • Баруун гарын бүх хурууг татах

Дасгал 6

Энэ дасгал таны санаа бодлыг цэгцлэхэд дэмжлэг болно. Ганц таагүй зүйл: үсний засалтыг эвдэх.

Хамрын үзүүрээс дээшлээд духаар дамжин ар шилэн хүзүү хүртлээ нэгэн шулууныг толгойдоо төсөөлнө.

Гараа зөөлөн атгаад хурууны дунд үеэр төсөөлсөн шулуун шугамыг дагуулан дарж илнэ.

Шулуун шугамаас хоёр тийш зэрэг иллэг хийж үргэлжлүүлнэ.

Духны үс эхлэх хэсгийг дагуулан хурууны үеэр дарна. Баруун гараар баруун тийш, зүүн гараараа зүүн тийш. Ингэж явсаар хоёр гар арын шилэн хүзүүн дээр нийлнэ.

Гарын алгаа дэлгээд хуруугаа амраана. Хурууны өндгөөр төсөөлсөн шулуун шугамаа зөөлөн тойрог хэлбэрээр илнэ.

Одоо үсээ гартаа атгаад бага зэрэг татна. Үсийг бага багаар атган татаж дуусгана.

Дасгал 7

Хурууныхаа үзүүрээр нүүрээ зөөлөн илнэ – дээрээс доошоо чиглэлд. Дасгал хийж байхдаа сайн сайхан зүйл төсөөлөн бодно.

Leave a Reply

Your email address will not be published.