in

Амттай шаржигнасан өргөст хэмх гэртээ дарах арга. Үүнийг сураад аваарай эзэгтэй нар аа!

Өвлийн цагт амттай, шаржигнасан өргөст хэмх идэхийн тулд өргөст хэмхээ хэрхэн зөв сонгох, хэрхэн даршлах вэ?

Хэрхэн сонгох болоод өргөст хэмхээ бэлдэх нь:

Даршлах өргөст хэмхийг том биш дунд зэргийн хэмжээтэйг сонгоно  – амархан дарагдаж амт ордог. Өргөст хэмх нь муудсан эсвэл дотроо хөндий хоосон байхгүй нь мэдээж.

Гурван литрийн шилэн саванд ойролцоогоор 1,5-2 кг өргөст хэмх орно.

Худалдан авсан ч бай, өөрийн ургуулсан ч бай даршлахаасаа өмнө 2-3 цаг хүйтэн усанд хийж амраасан байна. Ингэснээр алдсан шингэнээ нөхөж авахаас гадна илүү шаржигнуур биетэй болох ажээ.

Өргөст хэмхийг юутай даршилдаг вэ?

Яншуй (гурван литрийн саванд 2-3 ш), сармис (4-6 ш), анхилуун перец (5-10 бөмбөлөг).

Үүнээс гадна дараах ногоог нэмж болно (гурван литрийн саваар тооцоолов):

  • Үхрийн нүдний 3-5 навч
  • Интоорын 3-5 навч
  • 1-2 лаврын навч
  • 1 навч хрен/тунхуу
  • 2-3 хадаасан цэцэг
  • 1-3 ц.х гич
  • Хэдэн навч кинза, яншуй, гаа
  • 1 хэрчсэн лууван

Эдгээр нэмэлт орцоос хамаарч даршилсан өргөст хэмхийн амт шалтгаална. Та өөрийнхөө хүссэнээр туршиж үзэхийн тулд өөрийн дуртай амтлагч ногоогоо ч нэмэх  болно.

Өргөст хэмх даршлах арга.

Арга 1: Хурдан

Сайтар угааж цэвэрлэсэн гурван литрийн савандаа бүх орцуудыг (ногоон гоньд, навчнууд, сармис, перец гэх мэт) хийнэ. Дараа нь өргөст хэмхээ шахаж хийнэ: шилэнд аль болох бага зай үлдэхээр хийгээрэй.

Шүүсийг бэлдэцгээе. 1,5-2 литр усанд 2 х.х давс, 1-2 х.х сахар хийж буцалгана. Шилтэй өргөст хэмх дээр 3 х.х 9%-ийн уксус хийж дээрээс нь шүүсээ нэмээрэй.

Шүүсийг халуун дээр нь бага багаар нь хийвэл шил хагарахгүй.

Шилийг ариутгасан тагаар таглаад буцалж байгаа устай том саванд хийнэ. Ус шилний 3/4-ийг эзэлсэн байхаар хийгээрэй. Энэ байдлаар шилээ 7 минут ариутгана. Энэ хугацаанд өргөст хэмхийн өнгө өөрчлөгдөж, сав ариутгагдаж дуусна.

Тагаа сайтар чангалаад доош харуулан тавьж хөртөл нь байлгана. Өргөст хэмх хөрөнгүүт нь хөргөгчинд хийгээрэй.

Арга 2: Найдвартай

Дээрх аргатай адил шилэн саванд бүх орцуудаа хийнэ. Буцалсан усаар шилэн савны хоолойг дүүргээд таглаж 20-30 минут байлгана.

Бага зэрэг халаавал бүр л сайн. Шилэн сав дэлбэрэхгүй ээ.

Савнаас усыг нь асгаад 2 х.х давс, 1 х.х сахар нэмж дахин буцалгана. Ингэж шүүсээ бэлдэж байгаа юм. Бэлдэж байх хооронд дахин нэг буцалсан ус нэмж болно (дараагийн хэсэгт орохоосоо өмнө усаа асгахаа мартаж болохгүй шүү).

Шилэн савандаа 3 х.х уксус нэмж шүүсээ дүүртэл нь хийж таглана. Шилэн савыг доош харуулан тавьж бүтээлгээр хучиж хонуулна. Одоо даршилсан өргөст  хэмхээ санаа зовох зүйлгүй хадгалж болно: энэ аргаар даршилсан өргөст хэмх дэлбэрч, муудна гэж байхгүй.

Өргөст хэмх даршлах өөр арга мэдэх үү? Сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *