in ,

Хэрэв хосуудын дунд дараах 14 шинж тэмдэг байгаа бол харилцаа эрүүл байна гэж ойлгож болно. Энэ бол удаан хугацаанд хамт байхын илрэл юм

Дараах үзүүлэлтээр өөрийнхөө харилцааг тодорхойлж үзээрэй.

Эрүүл харилцааны шинж тэмдэг.

Та хоёрын үнэт зүйл нэг

Хоёр хүний харилцаанд ялгаатай зүйл байх нь ойлгомжтой: улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, уран бүтээлийг өөрийнхөөрөө үнэлэх үнэлэмж …

Хамгийн гол нь – хосууд нэг чигт харж явах бөгөөд амьдралын чухал зарчим нь нэг байх ёстой. Аливааг харах үзэл бодол нэг бол гэр бүлийн харилцаа үнэхээр сайхан байна.

Бие биенээ хүндлэх

Харилцан бие биенээ хүндлэх – урт удаан тайван харилцааны үндэс. Хэн хэндээ амьдрал заахгүй, дарамтлахгүй байх нь чухал.

Хэзээ ч, хаана ч ямар ч нөхцөл байдал үүссэн бай бусдын гар утсыг бүү ух. Тэр хайрцгийг байгаа газар нь орхиод тайван унтаарай.

Бие биенийхээ муу чанарыг бус зөвхөн сайн сайхныг л хөгжүүлнэ

Миний өмнөх харилцаанд намайг хүлээлтэнд хүрэхгүй байна гэж дандаа зэмлэдэг байлаа. Сүүлдээ би өөрийгөө юу ч хийж чадахгүй, өөдгүй амьтан гэж бодоход хүргэж байж билээ.

Эрүүл харилцаа хүндлэл дээр бий болно, хоёр хүн бие биедээ харилцан тусалж амьдарна.

Өөрчлөлт – амьдралын чухал хэсэг бөгөөд байх ёстой зүйл. Гэхдээ өөрчлөгдөхийг өөрсдөө хүсэх хэрэгтэй. Эрүүл харилцаанд хосууд хөгжихийн тулд түр хагацаж болно. Бие биенээ байнга шүүмжилж байх хэрэггүй.

Цугтаа баярлаж цэнгэх дуртай

Цагийг цугтаа зугаатай өнгөрөөх ёстой бөгөөд сурах хэрэгтэй. Хүн болгон адилгүй тул баяр цэнгэл гэдэг ойлголт өөр байна. Хосуудын баярлаж цэнгэх ойлголт адилхан байж аль аль нь сэтгэлээ сэргээж чадах нь зүйтэй. Хосуудын нэг нь чанга дуу сонсож бүжиглэж байгаагаа зугаа цэнгэл гэж бодох бол нөгөө нь тайван орчинд ном хаялцахаа баяр цэнгэл гэж бодож байж болно. Энэ сонирхол нийцэж байх ёстой юм.

Хүнд үед бие биенээ түших

Амьдрал – үргэлж дардан байхгүй. Хэнд ч хүнд хэцүү үе тохиолдоно. Энэ үед эрүүл харилцаатай хосууд бие биеийнхээ сэтгэл санааг түшиж явна.

Таны эхнэр/нөхөр – таны найз бөгөөд хамтрагч. Ямар ч үед танд туслахад бэлэн, байнга хажууд байх бөгөөд зөвхөн зовлон шаналал бус баяр баяслыг ч цуг хуваалцана.

Бие биедээ анхаарал халамж тавьдаг

Энэ бол жирийн хүнд байдаг чанар. Эрүүл харилцааны үед өөрөө хайрлаж өөрийгөө хайрлуулахыг хүснэ. Та бусдаас зөвхөн авч бус бас амархан өгч сураарай. Өгөхдөө хариу бүү хүс.

Хайрлах – өөрийн аз жаргалыг олж бусдыг аз жаргалтай болгох явдал.

Бусадтай ямар нэгэн зүйлийг хуваалцаж сураарай. Ямар нэгэн сайхан арга хэмжээн дээр ганцаараа оччихсон бол дотроо: “Хоёулаа ирсэн бол бүр сайхан аа” гэж бодогдох үе байдаг л биз дээ?

Бие биедээ итгэж тайван явдаг

Чанга хараа хяналт армид л тохирно. Эрүүл харилцаатай байхад цаг тутамд хянах хэрэггүй, бие биедээ итгэж сураарай.

Жирийн харилцаа байхад хайртай хүнийхээ учир битүүлэг яриа, үйлдлийг тайлах гэж зовсны хэрэггүй. Танилуудынхаа хэлсэн сонин хачин үгэнд ч анхаарал хандуулаад хэрэггүй. Тайван өөрийнхөө ажлыг хийгээд амьдралаа тайван үргэлжлүүлсэн нь дээр.

Хоорондоо халуун дотно яриа өрнүүлнэ

Амьд харилцаа – эрүүл харилцааны чухал хэсэг. Дотроо урьдчилан бодолгүй шууд асуултаа асууж хариулдаг бол мөн ямар нэгэн маргаан гарахаас эмээлгүй илэн далангүй санал бодлоо солилцдог бол эрүүл харилцааны шинж юм. Хүн далдыг хардаггүйгээс хойш түүнээс юу хүсэж байгаагаа шууд хэлж чаддаг бол сайн байна. Зөвхөн ярихаас гадна сонсож сураарай.

Цугтаа дуугүй байхад сайхан байдаг

Сонирхолтой сэдвээр ярих нь сайхан байх нь мэдээж, заримдаа цугтаа дуугүй хэвтэх ч бас сайхан. Эрүүл харилцаанд зүгээр л цугтаа байгаа нь сайхан санагддаг. Нам гүм байгааг утгагүй үгээр эвдэх гэж оролдох бодолгүй, хэн хэн нь тайван байх бас сайхан.

Та хоёрын харилцаанаас гадна өөрсдийн хувийн орон зай бий

Та хоёр цугтаа байх дуртай, гэхдээ хэн хэн нь өөрсдийнхөө дуртай зүйлийг хийнэ. Мөн найз нартайгаа тусдаа цагийг өнгөрөөж дуртай зүйлээ ярьж суудаг бол эрүүл харилцаатай байгаагийн илэрхийлэл.

Эрүүл харилцаатай гээд бүх цаг заваа түүнд зориулах хэрэггүй, тэр ч, та ч гэсэн өөрийн орон зайгаа авч үлдэнэ, бие биенээ хүндэлнэ.

Бараг адилхан өдрийн дэглэмтэй

Харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүйгээр өдрийн дэглэм нь нэг болсон байдаг. Та өглөө эрт босдог нэгэн байхад, хайртай хүн тань орой унтдаг нэгэн байж болно – цаг хугацааны явцад нэг болж уусна.

Эрүүл харилцаанд тэнцвэрт байдлаа хадгалж тохирч чадсан байдаг, хэн хэнийхээ ая тухыг алдагдуулахгүйгээр шүү дээ.

Та хоёр нэг баг

Ямартай ч олон хүний дэргэд та дандаа түүний талд байна. Хоёулаа байхдаа та үзэл бодлоо илэн далангүй илэрхийлж зөрж болно. Хамгийн гол нь олны дунд байнга нэг баг байгаарай.

Түүний хайрын хэлээр ярьж сурсан байдаг

Заримдаа бусдын нүдээр ертөнцийг тольдож сурах хэрэгтэй. Хүн болгоны хэрэгцээ адилгүй, энэ бол хэвийн үзэгдэл. Таны хайртад чухам юу хэрэгтэй байгааг та ойлгож хэрэгтэй байгаа зүйлийг нь өгч сурах хэрэгтэй. Жишээ нь, түүнд зориг оруулах үг хэрэгтэй байвал түүнийг үгээрээ зоригжуул. Түүнийг магт, авьяас чадлыг нь хөгжүүл.

Сексийн харилцаа бий

Сайхан, харилцан байнга хүсдэг тэр л секс.

Энэ нийтлэл танд хамаагүй болчихвол яах вэ?

Заримдаа тэвчээртэй байх хэрэгтэй. Ямар нэгэн бэрхшээл тулгарлаа гээд өдөр болгон хайртыгаа солихгүй нь мэдээж. Зүрхэн дээрээ гараа тавиад ариун нандин болгоноо дэлгэсэн хүнээ та өөр хүнээр төсөөлөөд үз дээ?

Хүмүүсийн хоорондын харилцаа – байнгын хөдөлмөр, тэвчээр, цаг хугацаа, хүч шаардсан ажил. Хүнд хэцүү ч гэсэн сонирхолтой.

Эрүүл харилцаа – энэ бол тулаан биш гэдгийг санаж яваарай. Та хоёр нэг баг тул цугтаа бүгдийг нэг зорилготой хийнэ.

Хайр – эргэн тойрон хүнд бэрх байхад та хоёрт л сайхан байхыг хэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *