in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв

Гэмтсэн мэдрэлийн эсийг дараах 5 аргын тусламжтай нөхөн сэргээх боломжтой. Үр дүнд нь таны тархи бүрэн чадлаараа ажиллана

Эрдэмтэд гэмтсэн мэдрэлийн эсийг сэргээх боломжгүй буюу мэдрэлийн эсийн хөгжил байдаггүй гэж үздэг байсан нь үнэн хэрэгтээ буруу байжээ. Үүнд зөв дадал зуршил л хамгийн чухал.

Мэдрэлийн эсийн хөгжил – тархи шинэ мэдрэлийн эсийн хөгжлийг өдөөж тэдгээрийг холбох гайхалтай процессыг хэлнэ.

Магадгүй танд энэ нь зарим талаараа зөрчилтэй мэт санагдаж байгаа байх. Учир нь шинжлэх ухаан урт хугацааны туршид нас ахихад хүний тархи мэдрэлийн эсээ алддаг гэж үздэг байсан: тэд зүгээр л гэмтдэг бөгөөд харин үр дагавар нь эргэшгүй байдаг юм.

Гэмтэл эсвэл архины хэтрүүлсэн хэрэглээ нь эрүүл зуршлыг тогтвортой барьдаг эрүүл хүний шинж чанар болох ухамсрын уян хатан байдлыг алдагдуулдаг гэж үздэг байсан.

Гэтэл өнөөдөр мэдрэл нөхөн сэргэх гэх энэ үг бидэнд итгэл найдвар төрүүлж байгаа юм.

Тийм ээ энэ үнэхээр үнэн. Гэмтэл болон муу зуршлын (архи, тамхи) нөлөөний улмаас нас ахихад бидний тархи өөрчлөгддөг. Гэвч тархи нөхөн сэргэх чадвартай байдаг ба мэдрэлийн эсийг үүсгэж тэдгээрийн хоорондох гүүрийг бий болгож чаддаг.

Гэхдээ энэ гайхалтай зүйлийг бий болгохын тулд хүн та идэвхтэй байж, янз бүрийн аргаар тархиныхаа байгалийн чадварыг өдөөх хэрэгтэй.

Таны хийж, бодож байгаа бүхэн тархийг шинэчилж байдаг

Хүний тархи ердөө 1,5 кг жинтэй ч биеийн нийт энергийн бараг 20%-ийг ашигладаг

Унших, сурах эсвэл хэн нэгэнтэй ярилцах нь тархины бүтцэд гайхалтай өөрчлөлт бий болгодог. Өөрөөр хэлбэл бидний хийдэг, боддог бүхэн тархинд ашиг тустай гэсэн үг юм.

Хэрэв бидний өдөр тутмын амьдрал стресс, түгшүүрээр дүүрэн байсан бол тархины гиппокампус (ой санамжтай холбоотой) зэрэг хэсгүүд эргэшгүйгээр гэмтэх байсан

Тархи яг л бидний сэтгэл хөдлөл, бодол санаа, үйл хөдлөл, өдөр тутмын зуршлаас үүссэн уран баримал мэт

Ийм дотоод газрын зураг нь маш их хэмжээний “холбоос”, “гүүр”, “хурдны зам” шаарддагаас гадна бодит байдалтай холбогдох боломжийг олгодог хүчтэй импульсийг шаарддаг

Цааш үргэлжлүүлэн хэрхэн амьдралын чанараа сайжруулж тархины эрүүл мэндэд анхаарах тухай тайлбарлах гэж хичээе.

Мэдрэлийн эсийн хөгжлийг өдөөх 5 зарчим.

Дасгал хөдөлгөөн

Хөдөлгөөний идэвх болон мэдрэлийн эсийн хөгжил нь хоорондоо шууд холбоотой.

Бид биеэ хөдөлгөх тоолондоо (алхах, сэлэх, зааланд дасгал хийх) тархиа хүчилтөрөгчөөр хангадаг.

Тархинд илүү цэвэр, хүчилтөрөгчөөр илүү баялаг цус очсоноор эндорфины ялгаралтыг өдөөдөг.

Эндорфин нь бидний биеийн байдлыг сайжруулах замаар стрессээс ангижруулж ихэнх мэдрэлийн бүтцийг бэхжүүлэхэд тусалдаг.

Өөрөөр хэлбэл стрессийн түвшинг бууруулдаг ямар ч үйлдэл хөдөлгөөн нь мэдрэлийн эсийн хөгжилд нөлөөлдөг. Танд ердөө бүжиглэх, алхах, дугуй унах зэргээс сонгох л үлдэж байна.

Уян хатан оюун ухаан – хүчирхэг тархи

Оюун ухааны уян хатан чанарыг хөгжүүлэх маш олон арга бий. Тархиа үргэлж сэргэг байлгавал гаднаас ирэх мэдээллийг хурдан хүлээн авч боловсруулж чадах болно.

Үүний тулд төрөл бүрийн дасгалуудыг хийж болно. Дараах дасгалуудад анхаарлаа хандуулна уу:

  • Уншлага – өдөр бүр ном унш, энэ нь таныг илүү сониуч болгож эргэн тойрны зүйлс сонирхлыг тань ихээр татна.
  • Гадаад хэл сурах.
  • Хөгжмийн зэмсэг дээр тоглох.
  • Эд зүйлсэд шүүмжтэй хандаж үнэнийг эрж хай.
  • Нээлттэй байх, эргэн тойрон дахь зүйлсийг хүлээж авах, нийгэмших, аялах, хобби.

Хоол хүнс

Тархины эрүүл мэндэд хамгийн хортой дайснуудын нэг бол өөх тосоор баялаг хоол хүнс юм. Хагас боловсруулсан болон органик бус хүнс нь мэдрэлийн эсийн хөгжлийг удаашруулдаг.

Илчлэг багатай хоол идэх нь маш чухал. Гэхдээ тэжээлийн дутагдалд орохгүйн тулд хоол тань олон төрлийн, тэнцвэртэй байх хэрэгтэй.

Тархинд үргэлж энерги хэрэгцээтэй байдаг гэдгийг үргэлж санаарай. Жишээ нь, өглөөгүүр ямар нэг чихэрлэг юм идвэл тархи тань танд талархах болно.

Мөн энэ глюкозыг зүсэм жимс эсвэл хар шоколад, халбага зөгийн бал, аяга овьёосоор орлуулж болно.

Тосны хүчил Омега-3-аар баялаг хүнс нь мэдрэлийн эсийн хөгжлийг маргаангүй идэвхжүүлэх болно.

Секс ч мөн тусалдаг

Секс – бидний тархины өөр нэг агуу архитектор бөгөөд мэдрэлийн эсийн хөгжлийн хөдөлгүүр юм. Юугаараа холбоотой болохыг тааж чадахгүй байна уу? Учир нь үүнд бий:

Секс нь стрессээс ангижруулахаас гадна эрчим хүчээр хангадаг ба энэ нь ой санамжийг хариуцдаг тархины хэсгийг өдөөдөг.

Харин сексийн үед ялгардаг серотонин, дофамин, окситоцин зэрэг дааврууд нь шинэ мэдрэлийн эсийн хөгжилд ашигтайгаар нөлөөлдөг.

Бясалгал

Тархинд нөлөөлөх бясалгалын ашиг тусыг юутай ч харьцуулшгүй юм. Үр дүн нь үнэхээр гайхмаар, үнэхээр гайхалтай:

Бясалгал нь анхаарал, ой тогтоолт, төвлөрөх чадварыг хөгжүүлдэг.

Бясалгал нь бидэнд бодит байдлыг ойлгож стрессээ зөв удирдахад тусалдаг.

Бясалгах үед бидний тархи өөр хэмнэлээр ажилладаг: энэ үед тархи гамма-долгионыг үүсгэгч илүү өндөр альфа-долгионыг тогтмол үүсгэдэг.

Ийм төрлийн долгион нь тайвшруулж, мэдрэлийн эсийн болон холбоосын хөгжлийг өдөөдөг.

Бясалгал хийж сурахдаа (хэсэг хугацаа шаардагдана) үүнийг оюун ухаандаа өгч буй гайхалтай бэлэг гэж бодоод өөрийн сайн сайхны төлөө хийх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, бидний дурдсан эдгээр бүх 5 зарчмуудыг хэрэгжүүлэхэд тийм ч хэцүү биш байгаа биз? Тэдгээрийг практикт туршиж үзэж өөрийн тархины эрүүл мэнддээ анхаарал тавиарай.

Leave a Reply

Your email address will not be published.