in ,

Юу вэЮу вэ ГоёГоё ГунигтайГунигтай ХахаХаха Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Төвдийн сургаалиар тухайн хүнийг төрсөн оноор нь карма буюу хувь тавиланг нь шинжих боломжтой ажээ

Карма буюу үйлийн үр гэж та сонссон байх. Карма (үйлдэл гэсэн санскрит үг) – хүний хувьсан өөрчлөгдөх үйлдэл юм. Төвдийн сургаалиар хүний сүнс бие махбодид 9 удаа шилждэг гэж үздэг.

Хүн шинэ амьдралд ирэхээсээ өмнө үйлийн үрийн туршилтыг давдаг гэж үздэг: хайр дурлал, эрүүл мэнд, ажил төрөл. Энэ туршилт нь тухайн хүний өмнөх амьдралаас үл хамааран үйлийн үр болон суудаг ажээ.

Төрсөн оноор шинжихүй

Буддын шашинд хүний хувь тавиланг мэнгээр тодорхойлдог. Мэнгэ нь энэ ертөнцөд хэдэн удаа мэндэлсэн, ямар үйлийн үртэй болох, хувь тавиланд нь юу хүлээж байгааг тодорхойлно.

Мэнгийг тодорхойлоход амархан – хүснэгтээс өөрийн төрсөн оноо олж өөрийн мэнгээ тодорхойлно. Ингээд өөрийнхөө үйлийн үрийг мэдэж авна уу.

 

Мэнгэ 1

Та тайван бус, сэтгэлээр унадаг нэгэн байна. Гаднаас нь харахад та эелдэг, нээлттэй хүн харагдах хэдий ч дотроо яг л зөрүүд хүүхэд шиг. Шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвартай ч аливааг өөрчлөх дургүй.

Амьдралын явцад та архи, хар тамхитай орооцолдож магадгүй. Бөөр, давсаг, өндгөвч зэргийг анхаарч байна уу. Эдгээр эрхтнээ хайрлаж хамгаалж байх хэрэгтэй.

Сэтгэлээр унах, депресст амархан ордог. Засаршгүй романтик – танд хамаагүй байж болох талтай ч та хайр дурлалд умбахыг үнэхээр их хүсэж байгаа.

Мэнгэ 2

Найрсаг хүн, та хурц ширүүн ааш гэдгийг мэдэхгүй. Заримдаа амбиц гаргана, санаачлагагүй, гэхдээ өчүүхэн зүйлийг ч дэвэргэх чадвартай. Удирдагч биш хэдий ч багаар гайхалтай ажиллаж чадна. Таны хамгийн амжилттай нас бол 45-47.

Амттанд дуртай учраас махлаг хүний тоонд ордог. Өвчний хувьд нуруу, арьс, гэдэс, цусны өвчлөлүүдэд өртөмтгий. Аливаа зүйлийг бодож бус сэтгэл хөдлөлөөр хийх гээд байдаг. Материаллаг чанар дунд зэрэг.

Болгоомжтой бай: хөрөнгийн бирж тохирохгүй, мөрийтэй тоглоомын тухай бодоод ч хэрэггүй. Магадгүй амиа хорлох шалтгаан болно, эсвэл хүн амины хэрэгт орж шоронд ч сууж болзошгүй. Танд нийгмийн ажил, хүнтэй харьцах, байгаль орчин, фермерийн ажил зохино.

Мэнгэ 3

Эрт биеэ дааж үүрнээсээ эрт нисэж өөрийнхөө замыг хайна. Зан ааш тодорхойгүй, байнга залуугаараа, өөдрөг сэтгэлтэй нэгэн.

Маш зөрүүд, тэвчээргүй ч гэлээ эрч хүч, санаачлагатай төрх тань аварна. Нөхцөл байдалтай амархан эвлэрэхгүй. Хамгийн амжилттай нас 34-38.

Нэг өдрөөр амьдарна, уналт, сэргэлт ээлжилнэ. Олсныгоо амархан үрж дуусгана, хуримтлал хийж чадахгүй. Биеийн хөгжлийн хувьд сайн, хүчтэй. Гэхдээ хөл муутай, мэдрэлийн асуудалтай.

Хар тамхинд донтох хандлагатай. Хэрвээ нэг орвол үүрд орж байна гэж ойлгоорой. Өөрийгөө илэрхийлэх салбарын ажил илүү тохирно: багш, илтгэгч, зохиолч, хөгжимчин.

Мэнгэ 4

Та эерэг хүн, гэхдээ айдас тээж явах бөгөөд заримдаа сэтгэлийн тэвчээр дутагддаг. Маш эмзэг бөгөөд сэтгэл тань амархан шархалдаг. 38 нас таны хувьд амжилттай байх болно.

Биеийн хөгжил сул, том, өндөр духтай. Төрөл бүрийн халдварт өвчинд өртөмтгий. Амьсгалын замын эрхтэн болон гэдэс ходоодны үйл ажиллагаа муу. Эмэгтэй хүн бол байнга бэлгийн замын өвчлөлийн асуудал үүсдэг.

Гадна төрхийн хувьд царайлаг. Хурдан том болдог хүүхэд байсан. Гэр бүлийн харилцааны хувьд удаан аз жаргалтай харилцаа үүсгэхэд амаргүй. Мөнгө болон өөр бусад материаллаг эд баялаг гарт нь удаан байхгүй. Ажил төрлийн хувьд баяр ёслол зохион байгуулах, нийгэмтэй харилцах салбар тохиромжтой байна.

Мэнгэ 5

Аль нэгэн туйлын нэг нь байна: нэг бол маш сайн, эсвэл маш муу. Зөв эсвэл буруу. Зорилготой эсвэл залхуу.

Амьдралын хүнд үетэй 42 насандаа тулгарна. Биеийн хөгжил сайн, бие махбодь хэр баргийн өвчнийг хүлээж авахгүй өөрийгөө хамгаалж чадна. Гэхдээ хавдар, чичрэнгэ, хатгаа, гэдэс ходоодны болон цусны өвчин зэргийг анхаарах хэрэгтэй.

Таны хувьд хайр дурлал маш чухал, энэ харилцаанд та дарангуйлагч нь байхыг хүсдэг. Амжилт – байнга таны дагахгүй ч гэлээ та алдсанаа амархан олж чадна. Мөрийтэй тоглоомд дуртай, үүнээс болж байгаагаа алдаж мэднэ. Өндөр албан тушаал хашвал илүү тохирно.

Мэнгэ 6

Зөн совин нь гайхалтай хөгжсөн. Байгалиасаа заяасан удирдагч, илтгэгч. Том зорилго тавьж итгэлтэйгээр алхана. Өөртөө сэтгэл хангалуун, гэхдээ азгүйтлээс айдаг. 40 нас – амжилттай байна. Биеийн хөгжил туранхай.

Сэтгэл хөдлөл болон ажлын ачааллаа хянаж байгаарай. Амархан ядардаг. Толгой ихээр өвддөг байж болно. Уушги, яс, зүрхний асуудал үүсч болзошгүй.

Харилцаанд дарангуйлах хүсэлтэй. Мөнгөтэй зөв харьцана. Хурдан олж, зорилготой үрнэ. Та сайн худалдаачин, багш, илтгэгч, номлогч болно.

Мэнгэ 7

Өөдрөг гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй. Сайн илтгэгч байна. Анхаарал халамж шаарддаг, байхгүй бол бухимдана. Жижиг сажиг зүйлийг сайн ажигладаг.

40 наснаас хойш амьдрал тогтворжино. Ганцаараа хүссэн зорилгодоо хүрч чадахгүй, яагаад гэвэл танд санаачлага дутдаг. Биеийн хөгжил сул, мэдрэл, бэлэг эрхтэн, бөөр, гэдэс ходоодны өвчин тусах магадлалтай.

Хайр дурлалд эмзэг ханддаг. Байгалиасаа эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Хуульч, санхүүгийн салбарт амжилт гаргана.

Мэнгэ 8

Зөрүүд, бардам. Өөрийн үзэл бодлоосоо тэр болгон буцахгүй, таныг өөрчлөхөд хэцүү. Хуучинсаг, өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах дуртай.

Гаднаас нь харахад тайван, зөөлөн хүн харагддаг, харин дотроо хатуу самар л гэсэн үг. Зүйрлүүлбэл, бардам чоно гэж хэлж болно. Биеийн хөгжил чанга бөгөөд эрүүл. Нуруу нугас, мэдрэл, атеросклерозоор шаналж болзошгүй.

Залуудаа хайр дурлалын олон харилцааг үүсгэж байсан хэдий ч гэр бүлтэй болсноос хойш томоожсон. Амжилтад залуугаасаа хүрсэн, гэхдээ маш их мөнгөний хараат. Ажлын хувьд тогтвортой, найдвартай ажил сонгодог.

Мэнгэ 9

Өр нимгэн, маш эмзэг хүн. Өрөвдөлтэй кино үзээд уйлах энүүхэнд. Инээх нь чин сэтгэлээсээ. Гайхалтай ч, утга учир багатай амьдралаар амьдардаг.

Хүлээх дургүй учраас аливааг хийхдээ огцом шийдэж хийдэг, бусдыг их шүүмжилнэ. Эргэн тойрны хүмүүсээс ихийг хүлээнэ.

Хайр дурлалын хувьд тогтворгүй, бээлий шиг л солино. Идеалист, материаллаг эд баялагийг тоохгүй. Дунд хэргэм насандаа амжилт гаргаад цааш амьдралын түвшин уруудна.

Биеийн хөгжлийн хувьд хүчтэй, уян хатан, дунд зэргийн биеийн өндөртэй. Зүрх, нүд, мэдрэлийн өвчнөөр шаналах, эсвэл нойргүйдлээр шанална. Материаллаг зүйлийн хувьд дундаж. Дипломат, жүжигчин, урлаг, уран зурагт хүчээ үзвэл амжилт гаргана.

Үйлийн үрийн тухай та юу гэж боддог вэ? Байдаг гэж үү? Таны нууцыг дэлгэж чадсан уу? Энэ мэт сонин хачныг сэтгэгдэл хэсгээр хуваалцвал талархана шүү.

Миний хувьд ямар нэгэн мэргээс үл шалтгаалан аз жаргалтай амьдрахыг хүсэж байна. Бид өөрөө өөрсдөө хувь тавилангаа зохиодог. Бидний амьдрал ямар байх нь биднээс өөрсдөөс минь л шалтгаална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *