Орой үдшийн цагийг бидний ихэнх нь зурагтны дэлгэцийн өмнө өнгөрөөдөг. Дуртай нэвтрүүлэг, киногоо үзэж байхдаа ямар нэгэн амттан идмээр ч юм шиг… Ихэнх нь чипс эсвэл попкорн иднэ.
Бүдүүлэг снэкээс татгалзаад амттай лаваш буюу хачиртай бин идэхийг санал болгож байна. Хийхэд амар бас өег учраас олон эзэгтэй нарт таалагдсан юм.
Лавашаар хийсэн амттай зууш
Орц:
- 1 боодол лаваш
- 200 г хайлуулсан бяслаг
- 250 г хиам
- 200 г улаан лооль
- 1 хумс сармис
- 50 г ногоон гоньд/укро
- 2 өндөг
- 1,5 ц.х гурил
Хийх арга:
1. Хиамаа дөрвөлжин хэрчинэ.
2. Улаан лоолио мөн адил дөрвөлжин.
3. Ногоон гоньдыг жижиглэж татна.
4. Сармисаа татаж жижиглэнэ.
5. Лаваша буюу бинг хэдэн хэдэн дөрвөлжин болгон хэрчинэ.
6. Нэг хавтгай лаваш дээр хайлуулсан бяслаг түрхээд дээрээс нь ногоон гоньд, сармис, хиам, улаан лоолио тарааж тавина. Дээрээс нь бас нэг хавтгай лаваш тавина.
7. Хоёр дахь давхар дээр мөн адил орцуудыг тарааж тавина.
8. Гурав дахь давхар лавашаар дуусгахдаа хайлуулсан бяслаг түрхээрэй.
9. Лавашаа хэд хэдэн тэгш өнцөгт болгон хуваана.
10. Томхон саванд бага зэргийн гурилтай зуурсан өндгөө хийнэ. Өндөгний зуурмагт амталсан лавашаа дүрээд халуун тосонд хоёр талаас нь шарна.
Бэлэн болсон лавашийг грек тараг, зөөхийтэй иднэ. Сайхан хооллоорой.