in ,

3-хан орцыг хооронд нь холиод байгалийн гаралтай дезодорант хийх жор. Хөлсний үнэрийг тэр чигт нь мартах болно

Дэлгүүрээр зарагдах дезодорант бидний хүлээлтийг дааж чаддаггүй. Ихэнх нь хөлсний булчирхайг бөглөж хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг. Орчин үед энэ гоо сайхны бүтээгдэхүүнгүйгээр хол явж чадахгүй. Сайн зүйл хийхийг хүсэж байгаа бол өөрөө л хий гэсэн үгийг санаж байна уу?

Бид натурал дезодорантын жорыг хайж оллоо. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш та дэлгүүрээс худалдан авахыг хүсэхгүй. Хувцсанд ч толбо үлдээхгүй гээд та бод доо.

Натурал дезодорантыг хэрхэн хийх вэ?

  • 25 г сод
  • 15 г эрдэнэ шишийн крахмал
  • 30 г кокосын тос
  • Эфирийн тос

 

Бэлдэх арга:

  1. Юуны түрүүнд сод, крахмалаа холино. Сод хөлсний үнэр дардгаараа алдартай бөгөөд нян устгах үйлчилгээ үзүүлдэг. Крахмал нь чийгийг хурдан шингээж авдаг тул суга тань байнга хуурай байна.
  2. Кокосын тосоо нэмнэ. Уг тос нь 24 хэмд хайлдаг тул суганд түрхсэн тос хайлж гулгамтгай болгоно.
  3. Хэдэн дусал өөрийн дуртай эфирийн тос нэмж болно. Өдөржингөө танд үнэртэх тул та таатай үнэртэйг сонгож аваарай.
  4. Дезодорантын хоосон саванд өөрийн хэсэн бэлдцийг сайтар шахаж хийгээд хөргөгчинд хадгална.

Бидний санал болгож байгаа бүтээгдэхүүн биед хоргүй, бие махбодийн өөрийн процессийг алдагдуулахгүй. Гарах үр дүн нь гайхалтай учраас та хэрэглээнд нь дасна. Зөв хэрэглэж чадвал санхүүгийн хувьд маш хэмнэлттэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *