in ,

Плитаны ямар ч төрлийн бохирдлыг арилгах чадалтай, химийн бодис агуулаагүй цэвэрлэгч хийх арга

Гантиг ч юм шиг, гранит ч юм шиг өнгөлгөөтэй плитаны хувьд цэвэрлэхэд амархан. Харин цагаан өнгийн плита цэвэрлэхэд багагүй хүч шаардана.

Плита цэвэрлэх дургүй байгаагийн шалтгаан нь химийн бодисын харшилтай холбоотой.

Плита хэрхэн цэвэрлэх вэ?

Плитаны тоос шороо, тосыг арилгах бодис маш ихээр бий. Гал тогооны, угаалгын өрөөний керамик плита цэвэрлэх зэргийг бид химийн бодисоор төвөггүй цэвэрлэх боломжтой. Дэлгүүрийн лангуун дээрээс та дуртайгаа сонгож авахад бэлэн.


Эдгээр бодис нь арьсанд сөргөөр нөлөөлөөд байвал яах вэ?

Бохирыг цэвэрлэх өөр хувилбарыг сонгох нь мэдээж. Энэ удаад хямдхан, хүч зарахгүйгээр плитаны ямар ч төрлийн бохирыг цэвэрлэх аргыг танилцуулахаар бэлдлээ.


Энэ жорыг эмээ маань хэлж өгсөн юм. Онцын зардал гарахгүй мөртлөө үр дүн нь гайхалтай.

Орц:

  • 5 л ус
  • ½ стакан сод
  • 1/3 стакан нимбэгийн шүүс
  • ¼ стакан цагаан уксус

Бэлдэх болон хэрэглэх арга

1. Устай саванд сод хийж уусгана.

2. Дээрээс нь нимбэгийн шүүс, дараа нь уксус хийж хутгана. Хөөсрөөд ирэхээр нь шүршдэг саванд хийгээрэй.

3. Бохирдолтой хэсэг рүү шүршээд хагас цаг орчим байлгасны дараа сойз эсвэл порлоноор зүлгэж арчина.

4. Ийм заваан байсан юм уу гэмээр л шинэ мэт болно.

Уг бодисыг шал цэвэрлэхдээ мөн ашиглаж үзээрэй. Маш цэвэрхэн болно гэдгийг баталж байна.

Туршлагатай гэрийн эзэгтэй нар плита цэвэрлэх гэдэг ажлын тал, хамгийн чухал нь хуурай болтол нь арчихад гол ажил байгааг тэд мэддэг. Тиймээс чийг сайн авах даавуугаар арчаарай. Энэ тохиолдолд, микрофибр, хулсны алчуур зэрэг сайн тохирно.

Цэвэрлэгээг заавал резнин бээлийтэй хийнэ. Мөн шүршихдээ доороос нь, арчихдаа дээрээс нь гэдгийг санаж яваарай.

Энгийн энэ жорыг хадгалаад аваарай. Таны гэрт химийн бодис хэдий хэр бага байна төдий чинээ таны гэр бүлийнхэн эрүүл байна гэсэн үг юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published.