in ,

ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ХахаХаха Яг зөвЯг зөв ГоёГоё ГунигтайГунигтай ГайхмаарГайхмаар

Нийтийн бие засах газрын суултуур дээр ариун цэврийн цаас тавьж суусны хэрэггүй. Учир нь…

Нийтийн бие засах газар ямар байдгийг бид мэднэ. Томоохон худалдааны төвийн бие засах өрөөнд орж хаалгыг нь нээгээд л ухаан алдмаар үнэр ханхалж эхэлнэ.

Суултуур руу ойртож очоод ариун цэврийн цааснаас дэвсэж өгнө л биз дээ (байхгүй бол цүнхнээсээ амны цаас гаргаж ирнэ), тэгээд л нэг суусан болоод бие засаад гарна.

Ариун цэврийн цаас дэвсэхгүй бол суултуур дээр наалдсан хэдэн сая нян таны биед наалдаж санаанд ч оромгүй өвчний эх үүсвэр болно гэдэг бол худал яриа. Нян суултуурын мөлгөр хуванцар гадаргуу дээр тогтох ямар ч боломж байхгүй – үүнийг ч суултуур зохион бүтээгчид урьдчилан тооцоолсон юм. Тэгээд ч хортой нян цэвэрхэн хоосон арьсан дээр үржиж өвчин үүсгэгч болж чадахгүй. Хэрвээ чаддаг байсан бол бид бүгд л автобусны бариулаас хурууны үзүүрээрээ барьсан ч өвчин тусах байсан биз. Тэгэхээр суултуур дээр (мэдээж цэвэрхэн) суух нь тийм ч хортой биш ажээ.

Харин ариун цэврийн цаасны хувьд өөр яриа үүснэ. Зөөлөн, арзгар гадаргуу дээр нян байх магадлал өндөр. Цаасанд хүрсэн гараараа бид нүүрэндээ хүрдэг, энэ нь нян биеэр тархах нөхцөл болно.

Гар хатаагуур ч мөн адил. Цахилгаан хатаагуур илүү их нян тараадаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Шилдэг хувилбар – цаасан алчуур. Хэрэглээ сайтай, хамаагүй цэвэрхэн.

Эдгээрээс дүгнэлт хийцгээе. Ариун цэврийн цааснаас татгалзаж бол чадахгүй, гэхдээ нийтийн бие засах газрын ариун цэврийн цааснаас зайлсхийх хэрэгтэй юм байна. Мэдээд авахад илүүдэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *