in ,

Хэрэв та кофе уух дуртай ч гэсэн эдгээр 9 шинж тэмдэг танд илэрч байвал, кофеноос татгалзах цаг нь болжээ гэж ойлгоорой

Кофе – хэдэн сая хүний дуртай ундаа мөнөөс мөн. Хяналтгүйгээр уувал хор болох аюултай.

Эмч нарын мэдэгдэж байгаагаар насанд хүрсэн хүн сэргэхийн тулд өдөрт 200 мг кофеин хэрэглэж болно. Хүн бүрийн бие махбодь адилгүй тул харилцан адилгүй хүлээн авч хариу үйлдэл үзүүлэх нь мэдээж. Юуны түрүүнд өөрийн биеийг сонсож сурах хэрэгтэй, эв эрүүл хүн аяга кофе уугаад зүрх нь дэлсэж ч болно.

Эрүүл мэнддээ хор учруулахгүйгээр хэдий хэр кофе уух вэ?

Өдөрт хэрэглэх кофеиний дээд хязгаар 400 мг гэж үздэг – ойролцоогоор 4 аяга кофе. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд 300 мг хүртэл, өсвөр насныхан 100 мг-аас ихгүй, 10-аас доош насныханд бол уулгаад ч хэрэггүй.

Кофеиний хэт их хэрэглээ нь олон төрлийн өвчний шалтгаан болно, жишээ нь, цусны даралт ихсэх, зүрхний хэмнэл алдагдах зэрэг.

Кофеиний үйлчилгээ нь ууснаас хойш 2 цагийн дараа эхэлнэ. Тийм учраас унтахаасаа 4 цагийн өмнө цай, кофе, хар шоколаднаас татгалзахыг зөвлөж байна.

Кофеин хэтрүүлэн хэрэглэсний шинж тэмдэг

Хэрвээ та кофеинийг зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн бол дараах шинж тэмдэг илэрч болно:

  • Бухимдах
  • Шалтгаангүйгээр санаа зовох
  • Нүүр, хацар улайх
  • Зүрхний цохилт түргэсэх
  • Булчин таталдах
  • Бие чичрэх
  • Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах
  • Муу бодол эргэлдэх
  • Холбогдолгүй яриа

Хэтрүүлсэн хэмжээ нь онцын өндөр биш бөгөөд та бага зэрэг бухимдаж байгаа бол энэ шинж тэмдэг хэсэг хугацааны дараа өөрөө арилна. Ямартай ч 48 цагийн хугацаанд дахин кофеин хэрэглэхгүй байвал сайн. Шинж тэмдэг илүү ноцтой байвал эмчид хандана уу.

Эмч нарын баталж байгаагаар амь насандаа аюул учруултал кофеин хэрэглэх боломжгүй гэж үзэж байна: хүн тийм их хэмжээний шингэн уух ямар ч боломжгүй ажээ. Харин та өдөрт 500 мг-аас их кофеин хэрэглээд байвал эрүүл мэндийн асуудал тулгарах нь баталгаатай юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *