in ,

Таны үсийг салаалахаас аврах 4 үр дүнтэй маскыг санал болгож байна. Үсний салаа гэдгийг мартаад зогсохгүй үсийг бүхэлд нь эрүүлжүүлнэ

Салаалсан үзүүр – бүсгүйчүүдийн толгойн өвчин, ялангуяа урт үстэй бол. Үсэндээ байнга тэжээлийн маск түрхээд байвал үсний салаа гэдгийг мартаад зогсохгүй үсийг бүхэлд нь эрүүлжүүлнэ.

Таны үсийг салаалахаас аврах 4 үр дүнтэй маскыг санал болгож байна.

Самарны маск


Орц:

  • 20 г түүхий самар
  • 1 ц.х чидун жимсний тос

Хийх арга:

  • Блендэр эсвэл кофе бутлагчаар самраа гурил шиг болтол нь нунтаглана.
  • Тос, нунтаг самраа холино.

Хэрэглэх арга:

  • Маскийг үснийхээ үзүүрт түрхэж 20-30 минут байлгана.
  • Усаар сайтар угаана.

 

Зөгийн бал, өндөгний маск

Орц:

  • 1 өндөгний шар
  • 1 ц.х зөгийн бал
  • 2 х.х чидун жимсний тос

Хийх арга:

  • Зөгийн бал, өндөгний шараа холиод тосоо нэмээрэй.

Хэрэглэх арга:

  • Маскийг үснийхээ нийт уртад түрхэнэ.
  • Хуйхандаа 3-5 минут зөөлөн иллэг хийнэ.
  • Үсээ дээш шууж боогоод алчуураар бэгнэнэ.
  • 30 минутын дараа үсээ бүлээн усаар угаана.

 

Эмчилгээний ногоон маск


Орц:

  • 25 г өнгөгүй хна
  • 1 ц.х чидун жимсний тос

Хийх арга:

  • Хнагаа буцалсан усанд 1:3 харьцаагаар хийж, тосоо нэмээд сайтар хутгана.
  • Хандыг 15 минут амраана.

Хэрэглэх арга:

  • Маскийг үснийхээ нийт уртад түрхэж 30 минут байлгана.
  • Үсээ шампуньгүйгээр угаана.

 

Тарагны суурьтай маск

Орц:

  • 100 мл тараг
  • 1 өндөгний шар
  • 1 х.х нимбэгийн шүүс

Хийх арга:

  • Өндөгний шар, нимбэгийн шүүсээ тарагтаа хийнэ.
  • Сайтар хутгана.

Хэрэглэх арга:

  • Үснийхээ нийт уртад маскийг түрхээд үсний үзүүрт сайн шингээнэ.
  • Үсээ шууж боогоод малгай өмсөх эсвэл алчуураар бэгнэж бооно.
  • 30-40 минутын дараа шампуниар угаана.

Leave a Reply

Your email address will not be published.