in ,

Ханборгоцойн дэглэмийн тусламжтайгаар 7 хоногийн дотор 3 кг хүртэл жин хасах боломжтой

Ханборгоцойн дэглэм гэж юу вэ?

Ханборгоцойн ачаар долоо хоногт 3 кг-аас ч их жин хасаж болно гэдгийг та мэдэх үү? Ханборгоцойн дэглэмийн үед 3-4 өдөр ханборгоцойгоор хооллоно. Бие эрхтэн хорт бодисоо цэвэрлэж хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна.

Ханборгоцой жин хасахад хэрхэн нөлөөлдөг вэ?

Калори багатай учраас жингээ хасахад тусална, чихэрлэг амт нь амттан идэх дуршлыг бууруулахад нөлөөлнө. Эрүүл мэндийн хувьд ч ашиг тустай. Чөлөөт радикалын гэмтлээс хамгаалах марганцаар баялаг, В-ийн бүлгийн амин дэмээр хангана. Үүнээс гадна ханборгоцойд агуулагдах С амин дэм нь коллагений ялгаруулалтыг нэмэгдүүлж арьсны залуу төрхийг дэмждэг байна.

Ханборгоцойн өөр бусад ашигтай талууд

Ханборгоцойнд агуулагдах кали нь зүрхний хэмнэлийг тогтворжуулна, мөн бромелайн фермент нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна. Корнеллагийн их сургуулийнхны хийсэн судалгаанаас харахад, ханборгоцойнд агуулагдах фермент нь ходоодонд орсны дараа эвдэгддэггүй цорын ганц фермент болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл ханборгоцойн фермент нь хоол боловсруулах эрхтний эсэд хүртэл нөлөөлж чаддаг байна.

Ханборгоцойн дэглэмийг барьж байх хугацаанд боловсруулсан мах, давсархаг хоол хүнс, бяслаг, архи, нүүрс уснаас татгалзах хэрэгтэй. Ус их хэмжээгээр ууж хорт бодисыг гадагшлуулахад тусална. Бас нэгэн зөвлөгөө: илүү их С амин дэм авахын тулд шинэ ногоо, жимс түлхүү хэрэглээрэй.

Санал болгох цэс

Уг дэглэмийг 3-4 хоног барина. Бие махбодио чагнаарай. Толгой эргэх, бие сулрах шинж тэмдэг илэрвэл идэх ханборгоцойн хэмжээг ихэсгэнэ.

Өглөөний хоол: Ханборгоцой хэрчээд шүүсийг нь цайтай ууна.

Хөнгөн зууш: Ханборгоцойн шүүс

Өдрийн хоол: Бүхэл үрийн гурилаар хийсэн зүсэм талх, хэдэн зүсэм ханборгоцой

Өдрийн зууш: Төрөл бүрийн жимс, жишээ нь жүрж, ханборгоцойн шүүс

Оройн хоол: Цай, хоёр зүсэм ханборгоцой, бага зэргийн жигнэсэн эсвэл чанасан будаа.

Өөр хувилбар – туна загасыг нэмэлтээр хэрэглэж болно. Зарим нэг хүмүүс нэг өдөр нь зөвхөн ус ууж, дараа өдөр нь зөвхөн ханборгоцойн шүүс уухаар зохицуулдаг. Хамгийн гол нь та ханборгоцойн 100%-ийн шүүс уух ёстойг анхаарна уу. Худалдааны савласан шүүс нь сахарын өндөр агууламжтай байдаг.

Ханборгоцойн дэглэм барьж дуусгаад дараагийн өдрүүдэд ч мөн ханборгоцойг түлхүү хэрэглэвэл эрүүл мэндэд нэн тустай юм.

Анхааруулга

Бусад хоолны дэглэмийн адил алдсан жингээ та хурдан олж авч болно. Тийм учраас ханборгоцойн хоолны дэглэмийг дууссан ч гэсэн хоолонд хэт их дурлах хэрэггүй болов уу. Мөн уг дэглэмийг эрүүл мэндийн хувьд асуудалгүй хүн барих ёстойг анхаарна уу. Хэрвээ та чихрийн шижинтэй эсвэл элэгний ямар нэгэн өвчлөлтэй бол энэ дэглэм танд тохирохгүй. Ханборгоцой хэрэглэсний дараа ямар нэгэн таагүй мэдрэмж төрвөл та харшилж байж болно. Ханборгоцой идсэний дараа хүндээр амьсгалах, хоолойд юм тээглэх зэрэг мэдрэмж төрвөл яаралтай эмчид хандана уу. Учир нь харшлын хүнд хэлбэр илэрч байж болно. Ханборгоцойн дэглэм зөвхөн 3-4 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанаас хэтрүүлэн удаан хугацаагаар ханборгоцойн дэглэм баривал бөөрний өвчлөлд хүргэж, хэт их жин алдаж болзошгүйг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *