in ,

Никoтины дoнтолтоос салж тамxинаас гарахад тань туслах 7 арга зам

Тамxидалт – маш хортой зуршил бөгөөд уушгины хорт хавдар үүсгэх магадлал 90%. Дэлхийн 1,1 тэрбум хүн тамxи татаж байна, тэдгээрийн 50% нь тамxинаас болж нас бардаг.

Үхлийн аюул дагуулж байгаа шалтгаан нь тамxины хортой орц, жишээ нь хүнцэл, нүүрстөрөгчийн исэл (уг бодис нь цусны улаан эсэд нөлөөлж цусыг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг), бутан (илүү хөнгөн шингэн), жижиг шилэн эсүүд (никотиныг илүү хүргэхийн тулд уушгийг зүснэ).

Эдгээр химийн бодисыг амьсгалснаар уушгины өвчлөлүүд үүсэхээс гадна шүд шарлах, зүрхний өвчлөл, үүнд зүрхний дутагмагшил, зүрхний шигдээс зэрэг орно. Мөн судасны эрүүл мэндэд бүхэлдээ муугаар нөлөөлнө.

Никотин нь кортизолын (стрессийн гормон) хэмжээг нэмэгдүүлдэг. Уг гормон ихэссэнээр дархлааны системийг сулруулна.

Эдгээрээс гадна дараах байдлаар муугаар нөлөөлнө:

  • Нойргүйдэх
  • Үргүйдэх
  • Гормоны тэнцвэрт байдал алдагдах
  • Гэдэс, ходоодны хямрал
  • Цусан дахь сахарын хэмжээ өөрчлөгдөх
  • Остеопороз

Никотонд хүн хурдан дасдаг учраас хүн тамxиа татаж дуусангуут дахин тамxи татах хүсэл төрнө. Никотин үнэхээр гематоэнцефалийн барьерийг давж хүний сэтгэлийг сэргээх шиг болдог байна.

Тамxи ийм байдлаар уруу татдаг учраас тамxинаас гарах нь кокаин эсвэл героиноос гарахаас хүнд гэж зарим нэг нь үздэг.

Тамxины хор нөлөө нь С болон Е амин дэм, бета-каротин, глутатион, убихинол болон нэмэлт чөлөөт радикалыг цуглуулдаг альфа-липийн хүчлийн дутагдалд хүргэдэг.

Үүнээс гадна, тамxины энэ хор хөнөөлийг нэмэлт амин дэмээр нөхөж чадахгүй. Зөвхөн шим тэжээлтэй эрүүл хоолны дэглэм барьсны үр дүнд биеийг зохих шим тэжээлээр нөхөж чадна.

Энэ удаад тамxинаас гарахад туслах, энэ хүнд үед илрэх шинж тэмдгийг тайвшруулах зэрэгт туслах зарим нэг аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

 

Магни

Магний нь никотинд донтoх шинж тэмдгийг багасгана. Өөрөөр хэлбэл допаминийг чөлөөлөхөд нөлөөлж NMDA рецепторуудыг идэвхжүүлдэг байна.

Уг эрдэс бодис нь никотины NMDA рецепторт нөлөөлөх нөлөөллийг ГАМК синтезийг сайжруулах замаар багасгана. Товчхондоо, магни нь тамxинаас авах таашаалыг багасгахад нөлөөлнө.

 

Гипно эмчилгээ

Гипноз – хүний бодит зүйлийг хүлээн авах мэдрэмжийг санаатайгаар өөрчлөх арга.

Тийм учраас тамxийг таагүй нөхцөл байдалтай уялдуулж оюун санаанд нь суулгаж өгнө. Энэ нь тамxинаас хурдан гарахад тусална.

 

Зүү тавих

Тамxинаас гарахаар шийдсэн хүмүүст зүү тавих нь үр дүнтэй байгааг нэгэнт баталсан. Биеийн тодорхой цэгт зүү тавьснаар тамxи татах дур хүслийг бууруулдаг байна.

 

Дасгал

5 минутын идэвхтэй дасгал нь богино хугацаанд тамxи татах дyр хүслийг дарж байгааг судалгаагаар баталжээ.

 

Никотины наалт

Олон хүн уг наалтыг ашиглаж үзсэн бөгөөд үнэхээр үр дүнтэй болохыг батлаад байгаа. Никотины наалтыг варениклин болон бупропион бэлдмэлүүдтэй хослуулан хэрэглэвэл илүү үр дүн гарч байгааг сүүлийн үеийн судалгаа тогтоожээ.

 

Лайм

Тамxи татах хүсэл төрвөл лаймын хальс зажлаарай. Лаймын хальс нь С амин дэм болон антиоксидантаар баялаг.

 

Ольфактор тренинг/үнэртэх эрхтнээр дамжуулан

Тамxичдыг унтаж байхад муудсан загас, өндөг, тамxины үнэр үнэртүүлж туршилт хийжээ. Эдгээр үнэрийг үнэртсэн долоо хоногт тэд хамаагүй бага тамxи татаж байгааг судалгаагаар тогтоосон юм.

 

Ухамсарлах

Урьдчилан бэлдсэн сценарийг чандлан баримтлах нь тамxичдыг муу зуршлаасаа салахад үнэхээр тусалж байв. Тэд ухамсарлаж чаджээ.

Leave a Reply

Your email address will not be published.