in

Эмэгтэйчүүдийг үзэсгэлэнтэй харагдахад нөлөөлдөг, нүүрний хамгийн гол хоёр онцлог

Гоо сайхан хамгийн субъектив ойлголтуудын нэг. Гэхдээ эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс гоо сайхан гэдгийг тайлбарлахыг зүтгэсээр байна.

Гоо сайхны стандарт гээч зүйлд нийцэж буй нүүрний төрхийн шинж тэмдгийг та бүхэнд танилцуулж байна.

Шинэ алтан огтлолцол

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд эмэгтэй хүний төгс царайны пропорцыг гаргах гэж дөрвөн тусдаа баг болон туршилт хийжээ. Үр дүнд нь дараах зүйлүүдийг тодруулсан байна, гоо сайхныг хоёрхон үзүүлэлтээр тодорхойлно (зураг дээр үзүүлсэн шиг). Үүнээс харахад гоо сайхан гэдэг тус тусдаа зүйл бус харин нийтлэг шинж чанарыг агуулсан пропорц бүхий нийлбэрийг хэлэх нь ээ.

Энэхүү үзүүлэлтийг шинэ алтан огтлолцол хэмээсэн. Шинэ гэх нь угтаа буруу, Мона Лизагийн эрин үед ч энэхүү үзүүлэлтийг үндэслэж байсан түүхтэй.

 

Жессика Альба

Америк жүжигчний нүүрний хэмжээс шинэ алтан огтлолцолтой дүйцэж байгаа. Тэрээр гоо сайхнаараа дээгүүрт бичигддэг нь үүнтэй холбоотой болов уу? 8 сая эрчүүдийн санал асуулгын дагуу бүсгүй дэлхийн хамгийн дур булаам бүсгүйгээр шалгарч байсан удаатай.

 

Меган Фокс

Төгс төрхийн илэрхийлэл болсон бас нэгэн бүсгүй. Жессика Альба хамгийн гоо бүсгүйгээр шалгарснаас жилийн дараа Меган жагсаалтыг тэргүүлэх болсон. Бас дэлхийн хамгийн дур булаан бүсгүй ажээ.

 

Шерил Коул

Британийн дуучин бүсгүйн нүүр 36/46 үзүүлэлтийг хангасан. Тэрээр дэлхийн хамгийн дур булаам бүсгүйгээр нэг жил бус харин хоёр жил дараалан шалгарч байсан ажээ.

 

Шанайя Твен

Кантри дуугаараа алдаршсан дуучин бүсгүй Шанайя Твен шинэ алтан огтлолцолын үзүүлэлтээр төгс царайтай. 47 насандаа, мөн жилийн дараа буюу 48 насандаа Канадын хамгийн хөөрхөн дуучнаар шалгарч байв.

 

Кристи Тарлингтон

80-90-ээд оны үеийн алдартай загвар өмсөгч мөн л төгс нүүрний үзүүлэлттэй. Түүний нас бараг 50 хүрч байгаа хэдий ч гоо сайхнаа хадгалсаар байгааг олон мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна.

 

Элизабет Херли

Британийн жүжигчин бүсгүйн гоо сайхан алтан стандартын дагуу бус давсан гэж хэлж болно: нүүрний өргөн болон нүд хоорондын зайн хувь 46 бус харин 45%. Байгалиас заяасан гоо сайхан, өөрийн хөдөлмөрч чанараараа өөрийн брэндийн усны хувцасны сурталчилгаанд одоо ч оролцсоор байна. Тэрээр 50 насыг аль хэдийн давсан.

 

Флоренс Колгейт

“Төгс төгөлдрийн мисс”- гэж британийн эрдэмтэд энэ бүсгүйг өргөмжилж байна. Шинэ алтан стандартаар зөвхөн 2-хон хувь нь тохирохгүй байгаа юм.

 

Анжелина Жоли

Оскарын хоёр ч удаагийн шагналтан, “Дэлхийн хамгийн хүндэтгэлтэй эмэгтэй” цомын эзэн, жүжигчин бүсгүй гоо сайхнаараа гайхагддаг. Түүний нүүрний хэмжээс алтан огтлолцолд тун дөхөж очно, 35 ба 48%.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *