in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ГунигтайГунигтай

Бүсгүйчүүдэд зориулсан гарын дасгал: Суларч, унжсан өөхлөлтийг арилгаж гоолиг үзэсгэлэнтэй гартай болоход тусална

Энэ дэлхийн бүсгүй хүн бүр Кембрижийн гүнж шиг харагдахыг хүсдэг биз ээ. Гайхах зүйлгүй, тэр бол үнэхээр гоо үзэсгэлэнтэй. Саяхан түүний булчинлаг гарыг нь харцгаасан биз дээ?

Тийм үр дүнд хүрэхийн тулд ямар дасгал хийх ёстой вэ?

Гар нугалах

Хоёр толгойт булчинд

Хэрхэн хийх вэ?

Хөлөө мөрний хэмжээтэй тавина. Нуруу тэгш, хөлөө өвдгөөр нь нугална харин өгзгийг бага зэрэг хойш байрлалд. Гантел байхгүй бол устай саваар орлуулж болно. Гараа цээжинд хүрэхээр тохойгоороо нугална, дараа нь нүүрэндээ авчирна. Гараа аажим буулгана. Гараа нугалахдаа амьсгалаа гаргаад, доош буулгахдаа амьсгалаа авна.

 

Суугаа байдлаас суниах

Гурван толгойт булчинд

Хэрхэн хийх вэ?

Энэ дасгалыг хийхийн тулд сандал, буйдан зэргийг ашиглана. Ард байгаа хөдөлгөөнгүй зүйл дээр гараараа тулна. Тохойгоороо нугалж 90 хэмийн өнцөг гаргаарай. Таазаа аажим буулгана. Эхлэл байрлалдаа буцаж ирнэ. Доош буухдаа амьсгалаа аваад, босохдоо гаргана.

 

Сандал дээр суниах

Гурван толгойт булчинд

Хэрхэн хийх вэ?

Гараа сандал дээр мөрний хэмжээний зайтай тавина. Хөл тэгш. Тохойгоороо нугалж их биеийг доошлуулна. Энэ үед их биеийг нэг шулуунд байлгахыг хичээгээрэй. Эхлэл байрлалдаа очно. Дасгалыг хийхэд хэцүү байвал хөлөө өвдгөөрөө нугалж болно. Доош буухдаа амьсгалаа гаргаад, дээшлэхдээ амьсгалаа авна.

 

Хананд тулж суниах

Цээж, мөр болон гарны булчинг чангална

Хэрхэн хийх вэ?

Гараа тэгшлээд алгаараа хананд хүрнэ. Хөлөө мөрний хэмжээний зайтай тавиарай. Өлмий дээрээ зогсоно. Тохойгоороо нугалаад хананд ойртоно. Их бие шулуун байна. Хананд ойртохдоо амьсгалаа гаргаад, холдохдоо амьсгалаа авна.

 

Газар суниах

Мөр, хэвлийн булчинд

Хэрхэн хийх вэ?

Шалан дээр эсвэл хивсэн дээр хэвтэнэ. Гар дээрээ босоод тохойгоороо нугална. Өвдгөөрөө нугалж хөлөө хэрээслэн дээш өргөнө. Одоо тохойгоо тэнийлгээд шалнаас хөндийрнө. Түлхэхдээ амьсгалаа авна, доошлохдоо амьсгал гаргана.

 

“Сүүдэртэй зодолдох”

Мөрний булчинд

Хэрхэн хийх вэ?

Хөлөө мөрний хэмжээтэй тавина. Нэг хөл урд, нөгөө нь ард байрлана. Өвдгөөрөө бага зэрэг нугална. Нэг гарыг урагш сунгах бол нөгөө гараа нугална. Хөл, гарын байрлалыг ээлжлэн солино. Гараараа агаарт цохиорой. Дасгал хэт амархан санагдаад байвал гартаа бага жинтэй гантел барьж болно.

Дасгалыг хийхээс өмнө биеэ халааж бэлдэх хэрэгтэй. Дасгал болгоныг өөрийнхөө ачаалал даах онцлогоос хамаарч 15-20 удаа хийгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.