in ,

Утсаараа авсан зураг чинь сэтгэлд нэг л нийцэхгүй байна уу? Эдгээр 9 зөвлөгөөг хэрэгжүүлээд утсаараа гоё зураг авч сураарай

Бид бүгд л бараг мэргэжлийн гэрэл зурагчин болох замдаа явж байна. Энэ нь бидний ухаалаг гар утас улам л сайжраад байгаатай холбоотой юм.

Ухаалаг гар утасны функц болгоныг бүрэн ажиллуулахад тийм ч амаргүй байдаг учраас бид энэ удаад утсаараа чанартай, гоё гэрэл зураг авах зөвлөгөөг мэргэжлийн хүнээр бэлдүүллээ.

Фокус тааруулах


Автофокус дээр тавиад утсандаа бүгдийг даатгадаг. Хүн машинаас илүү хийж чадна шүү. Гар аргаар тохируулах нь чухам ямар хэсэг дээр фокустай байхыг хүн та өөрөө шийднэ.

 

Зургандаа уран сэтгэмж нэмээрэй

Кадрт нэмэлт зүйл оруулахыг хичээ – зураг тань амьд юм шиг, мөн ямар нэгэн түүхийг өгүүлнэ. Гэхдээ хэтрүүлж болохгүй: уран сэтгэмжийг хэтрүүлбэл зүгээр л нэг хогны цуглуулга болно.

 

Спичкийг унтраах


Зураг авахтай зэрэгцэн асах спичкийг мартах хэрэгтэй. Зургийг алдаг юм. Гэхдээ ашиглах хэд хэдэн үе бий: нартай өдөр нүүрэн дээр тусах илүү сүүдрийг арилгахдаа ашиглаарай.

 

Шүүлтүүрийг мартах


Одоо цагт шүүлтүүрийг тэр болгон ашиглахаа больж дээ. Шүүлтүүрийн оронд тод бүдэг, контраст зэргийг өөрөө тохируулдаг болсон. Бодит байдал мандтугай.

 

Зөв фон сонгох


“Муурыг ол” гэдэг зураг авахуулах гээгүй л юм бол цагаан цасан дээр цагаан шубтай авахуулах хэрэггүй. Арын хэсгийг анхаар: контрасттай, тод байх ёстой.

 

Зөв ракурс сонгоорой


Ракурсын сонголтоос таны зураг загварлаг, бүтэн гарах эсэх нь шалтгаална. Жишээ нь, хөдөлгөөнгүй объектийн зургийг авах гэж байгаа бол бага зэрэг далий тавина. Дээрээс, доороос, хажуугаас, хаанаас авах нь чухал биш – хамгийн гол нь тавьсан ракурс уг зүйлийг тодосгож өгөх ёстой.

 

Гар утсаа сайн барих


Гар утсаа хоёр гараараа барина, тохойгоороо тулсан бол бүр сайн. Хүн болгоны л гар чичирдэг учраас энэ жижиг чичиргээг гар утас тань гарамгай мэдэрдэг юм.

 

Гэрэлтүүлэг


Шилдэг гэрэлтүүлэг – өдрийн гэрэл. Хиймлээр гэрэлтүүлэг тохируулах төвөгтэй санагдвал байгалийн гэрлийг сонгоорой.

 

Техникээ цэвэрлэх


Угаасан юм шиг зураг гараад байна уу? Магадгүй линз хурууны хээгээр бохирдсон байж болно. Гэрэл зураг дарахаасаа өмнө линзээ цэвэрлэж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *