Хөлийн эрхий хурууны үе дээр яс ургах эхний шинж тэмдэгт бид анхаарлаа хандуулдаггүй. Гэвч үүнийг тоолгүй өнгөрөөж болохгүй. Хөлийн гадна үзэмжид гарах үл ялиг өөрчлөлтийн эхний үе шатанд бурсит буюу хүчтэй өвдөлт үүсгэдэг үрэвсэлт процесс үүсэхээс урьдчилан сэргийлж болно.
Энэхүү нийтлэлд хөл дээр ургасан ясыг арилгах болон цааш мэс засалд орох хүртэл даамжруулахгүйн тулд юу хийх хэрэгтэй талаар яригдах болно.
Хөлд эвтэйхэн гутал болон дэглэм барих
Хөлөнд яс ургахад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол удамшлын урьдал байдал юм. Энэ нөхцөлд тухгүй гутал өмсөх мөн илүүдэл жинтэй байх нь яс ургах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Тиймээс юуны өмнө өндөр өсгийтэй, шовгор хоншоортой гутлаас татгалзах хэрэгтэй. Мөн үе мөчинд үрэвсэлт процесс үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүнийг хоолноосоо хасах хэрэгтэй: тостой, халуун ногоотой хоол, чихэр, нарийн боов, шош.
Иллэг
Хөлийн улны булчинг суллаж, чангалахад мөн хэлбэрийг нь хадгалахад иллэг тусална. Иллэгийг та өөрөө өөртөө хийх боломжтой.
- Иллэгийн тусгай бөмбөг эсвэл энгийн теннисний бөмбөг ашиглаарай. Бөмбөгөө хөлөөрөө шалан дээгүүр өнхрүүлээрэй.
- Гарын эрхий хуруугаараа хөлийн улаа дээрээс доош, доороос дээш чиглэлд бага зэрэг дарж иллэг хий.
- Хөлийн хуруунуудаа сарвайлгаад хуруунуудынхаа завсар гарын хуруунуудаа хийгээд гараа урагш арагш хөдөлгөнө.
- Хөлийн нэг хуруугаа дээш нь зөөлөн тат. Ингэж хуруу бүрээ татна.
- Хэрэв та амралтаараа далай явах гэж байгаа бол элсэн дээр хөл нүцгэн яваарай. Энэ бол хөлийн тавхайд маш тустай иллэг юм шүү.
Дасгал
Үнэхээр амархан, маш үр дүнтэй хэд хэдэн хөлийн дасгалууд байдаг. Энэ дасгалуудыг гэрийн нөхцөлд ердөө 10 минут зарцуулан хийж болно.
- Улаа газар бүрэн тавиад хөлийн хуруугаа нэг нэгээр нь өргөх гэж оролд.
- Хөлийн хуруундаа резин углаад (үсний боолт байж болно) хуруунуудаа хүчээр сарвайлга.
- Тавхайгаараа баруун, зүүн тийш эргүүлэх хөдөлгөөн хийнэ.
Харандаа, бөмбөг, алчуур, даавууны өөдөс зэрэг эд зүйлсийг газар тавиад хөлийн хуруугаараа авч өргөх гэж оролд.
Хөлийн арчилгаа
Хөлөө усанд тогтмол дэвтээж угаах нь хөлийн ядаргааг тайлж, хөлрөлтийг арилгаж, нянгаас салахад тусалдаг.
Үрэвслийн эсрэг шинж чанартай балжингарав, календула, лаванда зэрэг ургамлуудаар усаа бэлдвэл тохиромжтой.