in ,

ХөөрхөнХөөрхөн Яг зөвЯг зөв ГоёГоё ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай Юу вэЮу вэ ХахаХаха

Ердөө 7 хоногийн дотор эдгээр дасгалуудын тусламжтай та 1.5 см өсөх боломжтой!

Англи улсын иргэн Элис Робинсон хэд хэдэн алдартай техникийг өөр дээрээ туршиж үзжээ. Тэрээр долоо хоногийн дотор 1,5 см өндөр болж чадсан байна. Нурууны ясыг сунгах байдлаар диск хоорондын зайг 1-2 мм нэмэгдүүлсний үр дүнд өндөр болж чадсан юм. Сайхан тэгш нуруу нь өндөр болоход мөн нөлөөлнө.

Өндөр болохын тулд юу хийх хэрэгтэйг танилцуулж байна.

Яагаад боломжтой гэж?


Унтаж байхдаа ч бид өндөр болж байдаг. Нуруугаараа дээш харан хэвтсэн 10 минутанд бид 5 мм-ээр өндөр болсон байдаг. Өдрийн турш нурууны яс сууж өгдөг байна. Харин хэвтээ байдалд хэвийн байдалдаа эргэж орно.

Үр дүнг дасгалын ачаар баталгаажуулж болно. Насанд хүрэгчдийн (25 наснаас дээш) өсөх боломж зогссон байдаг хэдий ч зохих үр дүнд хүрч байгааг Элисийн туршлага харуулжээ.

 

Дугуй унах


Дугуйны тусламжтайгаар өндөр болохын тулд суудлаа тохируулна: дөрөөндөө аль болох биеэ сунгаж хүрэхээр. Хэт сунгаж болохгүй, учир нь нуруундаа гэмтэл учруулж болзошгүй.

 

Турник дээр дүүжлэгдэх


Энэ дасгалыг гүйцэтгэхэд маш хялбар: гараараа турникнээс дүүжлэгдэхэд л хангалттай. Хэр удаан хугацаагаар чадаж байна тэр хэмжээгээр дүүжлэгдэнэ. Гэхдээ цагийг аажим нэмэгдүүлнэ. Уг дасгал нурууны болон хэвлийн булчинг чангална.

 

Мөрөн дээрээ зогсох


Мөрөн дээрээ зогсоод бүх хүчээрээ хөлөө дээш сунгана. Их биеэрээ бараг 90 хэмийн өнцөг гаргахыг хичээгээрэй. Хөлөө аажим буулгахыг хичээнэ. Хүчтэй аль нэг тийш буулгавал бэртэл гэмтэл авч болзошгүй.

 

“Могой” дасгал


Нуруу, нугасны булчинг чангалахаас гадна хэвлий, гуя, өгзөгний арын булчинг чангална.

 

Бөгтийх дасгал


Бөгтийх үеэр хөлөө аль болох тэгш байлгана. Гарын хурууг хөлийн хуруунд хүргэхийг хичээгээрэй. Багаас эхлэх бөгөөд аажим дасгалыг хүндрүүлэх буюу бөгтийх хэмжээг ихэсгэнэ.

 

Үсрэх


Дээс тоглох, сагсан бөмбөг тоглохдоо үсрэх эсвэл зүгээр үсэрч болно. Яаж үсрэх нь таны сонголт. Уг дасгал өндөр болоход үнэхээр үр дүнгээ өгнө.

 

Мөрөөрөө тулах дасгал


Энэ дасгал нь зөвхөн нурууны булчин чангалаад зогсохгүй хэвлий, өгзөгний булчинг чангална.

 

Сэлэх


Өндөр болоход хамгийн өндөр үр дүнтэй нөлөөлөх дасгал бол сэлэлт юм. Сэлж байхад бүх үе мөч жигд хөдөлж ачаалал авдаг ажээ. Ингэснээр өсөх явцад сайнаар нөлөөлнө.

 

Юу анхаарах вэ?

Өсөлтөнд өөр бусад хүчин зүйлс нөлөөлнө:

  • Хоол хүнс
  • Зөв нойр

Өндөр байхын тулд кальци, төмөр, Д амин дэм-ийг зохих хэмжээгээр хэрэглэж байх ёстой. Мөн макро болон микро элементүүд биед нэн шаардлагатай.

Хатуу гадаргуу дээр унтана. Өөрийн биед тохирсон матрас, дэр сонгоорой.

Энэ бүгд багахан ч гэсэн өндөр болоход нөлөөлөхөөс гадна тэгш нуруутай байхад тусална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *