Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгд бууралтана. Бууралтахыг бид хөгширсний шинж тэмдэг гэж үзэхгүй.
Эрт бууралтах нь ямар шалтгаантайг бид мэдэхээр шийдсэн юм.
Шалтгаан нь янз бүр, заримдаа дутуу нойр, буруу арчилгаа, муу хооллолт. Гэхдээ үнэн хэрэгтээ арай өөр дүгнэлт гарч ирж байна.
Лондонгийн их сургуулийн олон улсын эрдэмтдийн баг бууралтахын генийг нээжээ – IRF4. Судалгаанд 6 мянга гаруй латин америкчууд оролцжээ. Эрдэмтэд үсийг хариуцах генийг судалсан юм (халцрах, бууралтах, сахал, хөмсөгний өтгөн)
Урьд өмнө нь ITF4-ийг зөвхөн европчуудын цайвар үсийг хариуцдаг гэж ойлгодог байлаа. Гэтэл буурал үстэй мөн холбоотой байжээ.
Бууралтах дараах хүчин зүйлс байна, гэхдээ үндсэн шалтгаан болохгүй:
- В12 амин дэмийн дутагдал (далайн гаралтай хоол хүнс, үхэр, хонины элэг, өндөгний шар, ислэг сүүн бүтээгдэхүүн, хатуу бяслаг)
- Тамхидалт
- Стресс нь бууралтахад нөлөөлнө гэж ярьдаг ч одоогоор баталгаажуулсан зүйлгүй байна.
Бууралтах – эргэлт буцалтгүй өөрчлөлт. Гэхдээ мэргэжлийн трихологт үзүүлж уг явцыг удаашруулж болно.
Цагаасаа эрт цагаан үс гарч ирсэн бол – хөгширч байна гэж ойлгож болохгүй. Генетикийг бид яаж ч чадахгүй, гэхдээ буурал үсээ саарал өнгөөр будаж болно. Одоо моод болоод байгаа шүү дээ.