Мигрень буюу толгой таллаж өвдөх – орчин үед маш тархацтай болсон толгойн нэг төрлийн өвчин. Зөвхөн ахмад настнууд бус залуучууд ч энэ өвчнөөр шаналж байна.
Мигрений улмаас мэдрэгдэх өвчин нь бэртэл гэмтлээс болж мэдрэгдэх өвчинтэй адил гэж үздэг. Мигрень таны тэр өдрийн амьдралыг эвдэж орхино – ажил төрөл, хувийн амьдрал цаашлаад эрүүл мэндийн ерөнхий байдалд сөргөөр нөлөөлнө.
Тийм учраас мигрений анхны шатанд яаралтай арга хэмжээ авах ёстой. Мигрений улмаас үүдсэн өвчнийг гэрийн нөхцөлд дарах олон аргууд байдгаас нэгийг нь танд танилцуулж байна.
Энэ бол “давс” – богино хугацаанд өндөр үр дүн өгөх шилдэг арга.
Өвчнийг намдаахдаа та Гималаевийн давс ашиглаж байгаадаа итгэлтэй байх ёстой. Давс нь одоогийн шинжлэх ухаанд нээгдээд байгаа 84 төрлийн эрдэс бодис, 118 элементээр баялаг.
Толгойн өвчний үед давс хэрэглэснээр эрүүл мэнддээ сайн зүйл хийж байгаа гэж үзнэ. Бие махбодийн энергийн түвшинг нэмэгдүүлж бүхэлд нь сэргээнэ. Серотонины хэмжээг тэнцвэржүүлснээр дархлааны системийг дэмжинэ.
Мигрений өвчнийг намдаах давсыг бэлдэхэд тун амархан. 1 ц.х Гималаевийн давсыг 1 стакан нимбэгийн шүүстэй хольж ууна.
Ундаа тун хурдан үйлчилж эхэлнэ. Архаг мигренийг эмчлэхэд шилдэг аргаар тодорч байгаа гэж хэлж болно. Тиймээс өвчин намдаах эм уусны оронд байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг бодоорой. Бас толгой таллаж өвдөх өвчнөөс салах цаг боллоо.