in ,

Чихpийн шижин болон даралт ихсэх асуудлуудыг лийр жимс идээд шийдвэрлэх бүрэн боломжтой

Сүүлийн үеийн судалгаагаар зарим нэг төрлийн лийр нь чихрийн шижин болон түүнээс үүдэлтэй өндөр цусны даралтыг буулгахад нөлөөлж байгааг тогтоожээ.

Уг жимсний хальсанд агуулагдах экстракт болон целлюз нь фенолийн нэгдэлтэй бөгөөд чихрийн шижин өвчийг эхний шатанд нь багасгах үйлчилгээ үзүүлдэг байна.

Туршилтын явцад лийр нь чихрийн шижин хүндрэх, уг өвчнийг үүсэх эрсдэлийг бууруулах үйлчилгээтэй болохыг тогтоожээ.

Судалгааны зохиогчдын мэдэгдсэнээр:

“Жимсний дэглэм, тэр дундаа лийр хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж байсан төдийгүй чихрийн шижин өвчний 2 төрлийн анхны үе дээр эмний хэт хамаарлыг багасгаж байсан нь тодорхой болсон” гэжээ.

 

Гэдэс ходоодны эрүүл мэнд

Үүнээс гадна, лийр нь гэдэсний шархлаа үүсгэгч Хеликобактер буюу h-pylori бактерийг дарангуйлж байгааг судалгаагаар тогтоожээ. Лийр нь гэдэсний таатай орчинг бүрдүүлж, бодисын солилцоо болон дархлаа дэмжих үйлчилгээ үзүүлж байгааг мөн онцлон тэмдэглэсэн байна.

Лийрний өөр бусад шим тэжээлийг судалсан хэд хэдэн судалгаанууд байдаг, жишээ нь лийрэнд агуулагдах амино хүчил, ширхэглэг байдал зэрэг нь биеийн эрүүл мэндийг дэмжихэд их хэрэгтэйг тогтоожээ.

Судлаач Каллидас Шеттигийн хэлснээр: “Эдгээр судалгаа нь лийрийг эрүүл мэндэд ашигтайгаар цаашид тарьж ургуулахад нөлөөлнө гэж үзэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *