Гарын алга, шуу, хуруун дээр ямар нэгэн овгор зүйл гарч ирэхэд хорхой шавьжинд хазуулсан эсвэл бэртэл гэмтлийн улмаас гэж үздэг. Үнэндээ шинээр гарсан зүйл нь эрүүл мэндэд аюултай байх талтай.
Үүнд яагаад анхаарал болгоомжтой хандах ёстойг та бүхэнд танилцуулж байна.
Бугуйн гигром гэж зүйл бий. Энэ бол хоргүй чанарын хавдар. Нэг талаасаа гоо үзэмжийн дутагдал эсвэл эрүүл мэндэд аюултай хавдар байж болох талтай.
Хаана гарах вэ?
Бугуйн дээр гарсан хавдар нь хатуу эсвэл зөөлөн байж болно. Дараах газруудад гарч болзошгүй:
- Гарын алганы голд эсвэл хурууны завсар
- Хурууны дотор талд
Үүсэх шалтгаан
Шалтгааныг тэр болгон тодорхойлох боломжгүй. Гэхдээ орчин үеийн шинжлэх ухаан зарим нэг хүчин зүйлсийг нэрлээд байна:
- Үе мөчний сул байдал
- Бэртэл гэмтэл эсвэл бэртэл гэмтэл буруу эдгэх
- Бугуйн зөөлөн эдийн үрэвсэл, үе мөчний дегерератив өвчлөл
- Бугуйн нэг төрлийн байнгын хөдөлгөөн (хөгжимчид, оёдолчин, компьютерийн ард удаан цагаар суудаг хүмүүс)
Шинж тэмдэг
Ерөнхийдөө тодорхой шалтгаангүйгээр үүсдэг. Ургалтын явц ч харилцан адилгүй байна. Хэдэн жилээр хэмжээ нь нэмэгдэхгүй байх эсвэл хэдхэн хоногт огцом томорч болно.
Хавдар гарах зарим нэг шинж тэмдгээс:
- Үе мөчний хөдөлгөөн саадтай болох буюу хуруу, бугуйгаар нугалахад хүндрэлтэй болох
- Хавдар гарсан газрын арьс улайх, загатнах
- Хавдрын ойр орчим өвчин мэдрэгдэх
- Томорч байгаа хавдар нь судас дарах тул мэдрэлийн захын судаснуудад нөлөөлнө. Ингэснээр арьс хэт мэдрэг эсвэл мэдрэмж суларна.
Оношлох
Хортой хавдар болох магадлал тун бага хэдий ч эмчид үзүүлэхээ хойш тавих хэрэггүй. Шинж тэмдгүүд нь тодорхой байдаг учраас уг өвчнийг оношлоход тийм ч төвөгтэй биш гэж үздэг. Хавдрын шалтгаан болон эмчилгээг зөв тогтоохын тулд мэс заслын эсвэл гэмтлийн эмчид хандана.