in ,

Амьдралын жижиг сажиг асуудлууд хуримтлагдсаар гэр бүл салахад хүргэдэг тул эдгээр 4 асуудлыг одооноос сайтар анхаар!

Psychology Today сэтгүүлийн нийтлэлд дурдсанаар, амьдралын жижиг сажиг асуудлууд хуримтлагдсаар өөр утга учрыг бий болгож асуудлыг хүндрүүлэхэд хүргэдэг. Ингэх нь буруу ажээ.

Сэтгэл судлаачдын тэмдэглэн хэлж байгаагаар, та бусад хүний үйлдлийг хэрхэн хүлээн авч байгаа болон тэдний талаар ямар бодолтой байгаа нь чухал гэжээ. Та бодоод үз л дээ, таны хайртай залуу ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа суултуурын тавиурыг зориуд буулгаагүй гэж бодож байна уу? Энэ мэт жижиг сажиг зүйлд анхаарал хандуулах хэрэггүй.

Ингээд ямар зүйлсийг анхааралгүй орхих ёстой талаар ярилцацгаая.

 

1. Эмх замбараагүй байдал

Алчуур нь шалан дээр, үс наалдсан саван зэргийг үл хүндлэл гэж үзэхэд амархан. Үнэндээ хосуудын аль нэг нь цэвэрч байхад нөгөө нь цэвэрч байх нь юу л бол. Үүнийг бүү мартаарай.

Хүнийг эмх замбараагүй гэж буруутгаж байхаас илүүтэй түүний сайн талыг нь буюу гэртээ ямар хэрэгтэй зүйл хийж байгааг нь олж хар. Харах өнцгөө өөрчлөөд үзээрэй – та хоёрын харилцаа сайжирна гэдэгт итгэлтэй байна.

 

2. Зориудаар хийж байгаа мэт дадал зуршил

Та хоолоо зажлахдаа зориудаар тэгж зажилдаг уу? Инээдтэй санагдсан зүйл дээр та зориудаар инээдэг үү? Хөршийн нохой улихад араас нь зориудаар дуулдаг уу? Үгүй л болов уу? Ингээд бодоод үзэхэд таны хайртай залуу зориудаар таны мэдрэлийг шалгах гэж элдвээр маяглаад байна уу?

Хөөрхий хурхирч хэвтэхдээ таныг хор өгчих юмсан гэсэн бодлыг тань гадарлах ч үгүй унтаж байгаа. Таны дургүйг хүргэх гэж хумсаа идээгүй л болов уу. Энэ болгоныг хэт эмзэг хүлээж авахаа боль. Цаашид түүний дутагдлыг хүлээн зөвшөөрч цуг амьдарч чадах эсэхээ сайтар бодоорой. Хэрвээ чадахгүй бол хайртай залуудаа шууд хэлсэн нь дээр болов уу, жишээ нь түүний бохь зажилж байгаа нь анхаарал төвлөрүүлэхэд саад болоод байгааг.

 

3. Сээтгэнэх

Байгалиас л заяаснаас хойш эсрэг хүйстэнтэйгээ бага зэрэг сээтгэнэж яагаад болохгүй гэж? Сээтгэнэл хил хязгаарыг давж байгаа бол харин хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй.

Магадгүй та хоёр цугтаа цагийг бага өнгөрөөж байгаа учраас тэр бусадтай сээтгэнээд байж болно. Тийм учраас өөрийгөө эхлээд дүгнээд үзэхэд илүүдэхгүй.

 

4. Шүүмжлэл

Харилцаа – энэ бол сайхан зүйл. Харин харилцааны явцад гарах яриа нь байнгын шүүмж, гомдол болоод байвал таслан зогсоох хэрэгтэй. Яриаг нь тоглоом шоглоом болгох эсвэл ажил хэрэгч, илүү гэгээлэг тал руу нь яриагаа өрнүүлэхийг хичээгээрэй. Бага ярьж бие биенээ сонсож сураарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *