in ,

Урагдаж хэрэгцээгүй болсон шилэн триког өдөр тутмын амьдралд хэрэглэж болох санаанд оромгүй сонирхолтой аргууд

Хичнээн шилэн трико хогны саванд хаясан бол? Харин зарим нэг овсгоотой гэрийн эзэгтэй нар хэрэглэх боломжгүй болсон зүйлийг дахин ашиглах арга эвийг олж байна. Шилэн триког ахуйн хэрэглээнд хэрхэн ашиглах талаар танд зарим нэг санааг бэлдлээ.

Шилэн трикогоор юу хийж болох вэ?

 

Гэрт зориулсан санаа

1. Эрвээхийнээс хамгаална

Шилэн триконд хатаасан лаванда цэцэг хийж цагаан эрвэхийнээс хамгаалахад ашиглаж болно. Шкафанд хийхэд та хувцсаа цагаан эрвээхийнээс найдвартай хамгаалж чадна.

 

2. Өнгөлөгч

Ямар ч гадаргууг гялалзуулна.

3. Тоос сорогчны шүүлтүүр

Унагасан жижиг зүйлийг олохын тулд энгийн аргыг ашиглаарай. Тоос сорогчийн хоолойд уранхай трико углаж соруулна. Ингээд л унагаасан ээмэг, боолтыг олох нь тэр.

4. Анхилуун үнэртэн

Хатаасан анхилуун үнэртэй цэцэг, өвсийг шилэн триконд хийж шкаф, машиндаа тавьж болно.

5. Шүүрний углаа

Дэрсэн шүүрний эдэлгээг уртасгахын тулд шилэн трикогоор углаа оёорой.

6. Улаан лооль тогтоогч

Туршлагатай тариаланчид үүнийг эртнээс ашиглаж эхэлсэн. Ургамлыг хооронд нь холбох бат бөх тогтоогч гарч ирнэ.

7. Будагны углаа

Багс хадгалах шилдэг арга гэж хэлж болно. Багс заваарч, будаг нь асгарахгүй. Мөн будагны саванд уранхай трико углавал хог энэ тэр орохгүй.

8. Шумуулны торны нөхөөс

Шумуул хошуугаа үзүүрлэхгүй л бол айлтгүй. Ямартай ч таныг зун зовоогоод байхгүй.

9. Цэцгийн савны углаа

Дусал ус ч цонхны тавцан дээр гоожихгүй.

Ингээд уранхай гээд хаях гэж яарсны хэрэггүйг та мэдэж авлаа. Энэхүү зөвлөгөөг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *