in

Мөнгөө бүх зүйлд хүртээмжтэй байдлаар зөв зохистой зарцуулж, төлөвлөөгүй зардал гаргахаас сэргийлэх алтан дүрэм

Мөнгө нь хаашаа урсаад байгааг ойлгохгүй, багахан ч гэсэн хуримтлал үүсгэхийг хүсэх хүмүүс их байдаг. Төлөвлөөгүй зарцуулалт – халаас эрт хоосрох гол шалтгаан болно.

 

1. “50/30/20” арга

Тогтвортой орлоготой хүмүүст илүү тохиромжтой, гэхдээ тэд төлөвлөөгүй худалдан авалт хийснээс болж хуримтлал үүсгэж чаддаггүй. Орлогоо дараах байдлаар хуваана: 50% – сарын байнгын зардал (орон сууц, хоол хүнс), 30% – амьдралын зайлшгүй шаардлагатай эд зүйлс (хувцас, интернет, кабелийн телевиз), 20% – ирээдүйд (хадгаламж, гэнэтийн зарлага, баяраар дотны хүмүүст өгөх бэлэг гэх мэт).

 

2. “Энгийн” арга

Бүгдийг төлөвлөж өөртөө хил хязгаар тогтоохыг хүсдэг хүмүүст тохиромжтой. Төсвөө 2 хэсэгт хуваана: байнгын зардал болон бусад. Эхний бүлэгт: орон сууцны төлбөр, унааны зардал, бензин, хоол хүнс, харин хоёрдугаарт – зугаа цэнгэл зэрэг бусад амьдралд шаардлагатай зүйлс (кафе, кино, хэрэгтэй хувцас).

 

3. “Үндсэн төсөв”

Байнгын тогтсон орлогогүй эсвэл хуримтлал үүсгэхийг хүсдэг хүмүүст тохиромжтой. Орлогоо хамгийн багаар тооцоолж анхан шатны нэн шаардлагатай зардлаа хасна. Илүү гарсан мөнгийг бүгдийг хуримтлалд шууд шилжүүлнэ.

 

4. “Долоо хоног бүрийн зардал” арга

Дараагийн цалин буухаас өмнөхөн мөнгө нь дуусдаг ч бас л хуримтлал үүсгэх хүсэлтэй хүмүүст илүү тохиромжтой. Сарын орлогоосоо хэдийг зарцуулж хэдийг хуримтлуулахыг урьдчилан тооцоолно. Эхний төсвийг дахин дөрөв хуваана. Зөвхөн зөвшөөрөгдсөн төсвийг л зарцуулна, хэтрүүлж хэрхэвч болохгүй.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0