in

Анх уулзаж байгаа хүндээ мартагдахын аргагүй сэтгэгдэл төрүүлж, бусдын итгэлийг олж авахад тань туслах 7 арга

Нөгөө хүндээ анхны сэтгэгдэл төрүүлэхэд бидэнд дунджаар 3-7 секунд шаардлагатай байдаг гэдгийг та мэдэх үү? Харин нөгөө хүндээ төрүүлсэн анхны сэтгэгдлийг 3 цаг ярилцаад ч өөрчлөхөд хэцүү байдаг. Өөрийгөө буруугаар ойлгуулж харилцаагаа “буруу” эхлүүлэхээс сэргийлэх хэрэгтэй.

Харвардын бизнесийн сургуульд хувцаслалтаас биеийн хэл хүртэл анхны сэтгэгдлийн тухай тусдаа хичээл ордог. Ярилцагчийнхаа итгэлийг олж авахын тулд хийх ёстой топ зөвлөгөөнүүдийн жагсаалтыг танилцуулж байна. 7 секундэд биш ч 10 минутын дотор бол мартагдашгүй анхны сэтгэгдэл төрүүлж чадна.

 

Инээмсэглэл

Хамгийн энгийн, үр дүнтэйгээс эхэлье – инээмсэглэл. Инээмсэглэл нь харилцааны эхлэлийг аюулгүй болгож чаддаг. Шинэ хүнтэй харьцах үедээ л зөвхөн инээмсэглэх биш өрөөнд орж ирэхдээ ч сайхан инээмсэглэн орж ирэх хэрэгтэй. Хуурамч инээмсэглэл нь нөгөө хүнийг таниас түлхдэг ба ирээдүйн харилцааг нураадаг. Харин жинхэнэ инээмсэглэл нь аз жаргалыг мэдрүүлж муу энергийг түлхдэг.

 

Цаг баримтлал

Өнөө үед ажил хэргийн хүрээнд тогтмол хоцрох нь ажлын нэг хэсэг болжээ. Бараг цаг баримтлах нь эргэн тойрныхныг гайхшруулах болж. Бусдыг хүчээр хүлээлгэх нь та өөрийгөө чухал болохыг харуулж байна гэсэн үг биш. Үнэндээ эсрэгээрээ хүмүүс таниас болж цагаа алдаж байгаагаа ойлгож таныг үл хүндэтгэж эхэлнэ.

 

Дэргэд байх нөлөө

Орчин үеийн ёс зүйн дүрэмд анхны уулзалт дээр яриа эхлэхээс наад зах нь 10 минутын өмнө утсаа хол тавих (халаас эсвэл цүнхэндээ хийвэл бүр ч сайн) ёстой гэсэн байдаг. Юу ч яриаг тасалж сунжруулах ёсгүй. Хамтрагчдаа өгөх хамгийн сайхан бэлэг бол дэргэд нь байж өөрийн цаг заваа зориулах юм. Өөр нэг заль бол – гурван асуултын дүрэм юм. Ярилцагчийнхаа сонирхлыг татахын тулд ямар нэг сэдвийн тухай асуулт асууж ярилцах юм.

 

Биеийн хэл

Нөгөө хүнийхээ тухай мэдээллийн ердөө 30%-ийг ярианаас нь мэдэж авдаг бол үлдсэнийг нь үгэн бус аргаар мэдэж авдаг. Үүнд биеийн хэл, харц, байрлал орно – энэ бүгд итгэл төрүүлэм байх ёстой. Ярилцагчийнхаа нүд рүү харж, аажим зөөлөн хөдөлж, хэлсэн ярьсанд нь хариу толгой дохь.

 

Завсарлага

Шатаар гарахдаа, өрөөнд орохдоо эвсэл таалагдсан залуутайгаа мэндлэхдээ ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байгаа тухайгаа бод. Магадгүй таны толгойд байгаа байдал болон зан ааш нь танд сайхан сэтгэгдэл төрүүлдэг алдартай жүжигчин эсвэл найз тань орж ирж болох юм. Тэд энэ нөхцөлд юу хийх байсан бол? Завсарлага аваад толгой дотроо төсөөлж ухаалгаар хөдөл.

 

Номхон

Байр суурь, эрх мэдэл нь өндөрлөг болон орчин тойрноос уламжлан шилждэг. Энэ нь таны биетэй ч холбоотой. Номхон байрлал ав – нуруугаа тэгшлээд, цээжээ тэнийлгээд, эрүүгээ бага зэрэг өргө. Энэ байрлал нь таныг өөртөө итгэлтэй, ур чадвартай нэгэн гэдгийг харуулах болно.

 

Тонгой

Хэрэв уулзалт ширээний ард явагдаж байгаа бол ярилцагч руугаа бага зэрэг урагш тонгой. Бизнесийн хэлээр энэ нь найдвартай яриа хэлэлцээрийг сонирхож байгааг илтгэдэг. Ингэхдээ хэр хэмжээтэй байх хэрэгтэй. Нөгөө хүнийхээ хувийн орон зайд халдаж болохгүй шүү дээ – энэ нь таагүй, ядаргаатай мэдрэмж үлдээдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *