in ,

Энэхүү уусмалыг гэрийн нөхцөлд бэлтгээд цацахад, 2 цагийн дараа гэхэд ямар ч ялаа, жоом, шумуул болон бусад шавжнууд байхгүй болно

Хэрэв та гэрээ цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгахыг хүсдэг бол ширээн дээрээ ердөө ганц ялаа байхыг харвал бүх юмаа дахин цэвэрлэхийг хүсдэг тийм үү?

Ялаа, жоом нь бидний гэртээ хэзээ ч харахыг хүсдэггүй шавьжнуудад хамаардаг билээ. Тэд бохир учир суулгалт гэх мэт өвчнүүдийг үүсгэнэ. Тэд таны хоол унд эсвэл ямар нэг эд зүйлс дээр суухыг та хүсэхгүй байгаа биз дээ?

Шумуулууд ч бас том асуудал. Шумуулны ганц хазалтаас болж халуурч эсвэл хумхаа өвчин ч тусч болно гэдгийг бид бүгд мэднэ.

Энэ асуудалтай тэмцэх энгийн арга бий. Эдгээр шавьжнуудыг хөөсөн ч хэсэг хугацааны дараа ирсээр байдаг нь бидэнд тулгардаг гол асуудал юм. Тэднээс үүрд салгах энгийн, байгалийн арга байдаг бөгөөд та үүнийг заавал туршиж үзэх хэрэгтэй. Юу хийх хэрэгтэй вэ:

 

Орц:

  • ½ аяга уксус
  • ½ аяга шампунь
  • ½ аяга оливийн тос (өөр ургамлын тос байж болно)

 

Бэлтгэх арга:

Бүх орцоо шүршигч саванд хийгээд, сайтар сэгсрээд, дараа нь ихэвчлэн шавьж байдаг газрууддаа цацаарай. Энэ уусмал нь хүүхэд болон тэжээвэр амьтанд ямар ч хоргүй учир эрүүл мэндийн тал дээр санаа зовох зүйлгүй. Энэ уусмалыг өнөөдрөөс эхэлж хэрэглээд үзээрэй!

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0