in ,

Таныг хэвийн хэмжээнээс хамаагүй их сахар хэрэглэж байгааг илтгэх 8 шинж тэмдэг

Сахарыг их, бага хэмжээгээр хэрэглэдгээс үл хамааран таны худалдаж авсан савласан бараг бүх хүнсэнд хангалттай их хэмжээний сахар агуулагддаг. Та бодож байгаагаасаа ч их хэмжээний сахар хэрэглэж байгаа. Ямар ч хэлбэрийн сахар нь эрүүл мэндэд янз бүрийн асуудал үүсэхэд нөлөөлдөг. Та худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ найрлагад “сахар” гэсэн үг олж харахгүй л болов уу. Үүний оронд дараах үгсийг олох боломжтой:

  • Декстрин
  • Сорбитол
  • Эрдэнэ шишийн сироп
  • Глюкоз
  • Соёолжны сироп
  • Фруктоз
  • Нишингийн шүүс
  • Дисахарид
  • Гидролизжсон цардуул
  • Мальтоз
  • Сахароз
  • Цагаан будааны сироп
  • Фруктоз их хэмжээгээр агуулсан эрдэнэ шишийн сироп
  • Мальтодекстрин

Дээрх бүх сахарын эх үүсвэрүүдэд хэр их хэмжээний сахар агуулагдаж байгааг хэлэх тун хэцүү.

Сахарын хэрэглээгээ багасгах шаардлагатай болсон гэдгийг батлах хэд хэдэн шинж тэмдгийг доор дурдлаа.

 

Нүүрс ус болон сахарт шyнах

Сахар нь кокаинтай адил донтуулах нөлөө үзүүлдэг. Сахар хэрэглэх үед дофамин гэх сэтгэл ханамжийн даавар ялгардаг. Та “таашаал” авахын тулд өөрийн мэдэлгүй чихэрлэг амттан, энгийн нүүрс усанд татагдах болно. Бусад донтуулагчидтай адил таны бие сахарт тэсвэртэй болж улмаар их хэрэглэх тусам илүү ихээр хүсэх болно. Өлссөн үед ч ийм зүйл тохиолдоно гэдгийг санаарай.

 

Ядрах, эрч хүч буурах

Тархинд уураг үүсгэгч орэксин гэх нэгэн төрлийн нейропептид бий. Эдгээр дамжуулагч нь унтах, сэрэх мөчлөг болон гипоталамусд явагддаг бусад процессуудыг зохицуулдаг. Хэдий орэксин нь сахарт мэдрэг байдаг ч тэдний хариу урвал нь таны бие дэх глюкозын түвшнээс хамаарна. Цусан дахь сахарын хэмжээ бага хэмжээгээр ихсэхэд орэксины тусламжтай мэдрэлийн сэрэл дамжуулалт саатдаг. Эхний ээлжинд энэ нь нойронд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл юм идэж эсвэл уусны дараа та сэргэж, сэргэлэн цовоо болно гэсэн үг юм. Харин биед сахарын түвшин буурахад та өөрийгөө ядарснаар мэдрэх болно.

 

Жин нэмэгдэх

Бодисын солилцооны хурд гэх мэт хүчин зүйлс нь таны жинг тодорхойлдог. Гэвч сахарын хэтрүүлсэн хэрэглээ нь илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг. Таны бие эхлээд сахарыг энерги болгон хувиргана. Хэрэв сахар яаралтай хэрэгтэй биш л бол ирээдүйд ашиглагдахын тулд өөх болон биед хуримтлагддаг. Үүнээс гадна хэт их хэмжээний сахар хэрэглэх нь лептин гэх дааврыг дарангуйлдаг. Энэ даавар нь цадах сэрлийг дамжуулдаг юм. Сахар хэрэглэсний дараа нойрмоглож, ядардаг ихэнх хүмүүст энэ даавар харьцангуй бага ялгардаг.

Цусан дахь сахарын түвшин ихсэхэд таны бие сахарын түвшинг хэвийн болгохын тулд инсулин ялгаруулдаг. Хэрэв сахарын түвшин хэлбэлзвэл эсвэл хэт намсвал таны бие их хэмжээний энерги нэхэх болно. Ийм байдлаар эцэст нь та өлсөөгүй байсан ч идсээр л байх болно.

 

Ханиад томуу, амьсгалын замын хурц өвчин тогтмол тусах

Сахарын тогтмол хэрэглээ нь таны дархлаа тогтолцоонд сөргөөр нөлөөлнө. Глюкоз нь өвчин үүсгэгч бичил биет болон вирустэй тэмцдэг лейкоцитийн идэвхийг дарангуйлдагтай холбоотой. Таны бие хэт их хэмжээний сахар шингээхэд бие тань халдварт өвчнөөс хамгаалах чадваргүй болж халдварт өвчинд өртөмтгий болгодог.

 

Амтлах мэдрэхүй өөрчлөгдөх

Бараг хүн бүр чихэрлэг амтыг таатай амт гэж хүлээж авдаг. Таны хэл төрөл бүрийн амтанд дасдаг. Британийн судлаачдын хийсэн судалгаагаар илүүдэл жинтэй хүмүүс чихэрлэг хүнсэнд хамгийн ихээр дурладаг болохыг тогтоожээ. Мөн судалгаагаар өдөр бүр 2 зөөлөн ундаа ууж байсан эрүүл оролцогчид сахаранд донтсон бөгөөд ердөө 4 долоо хоногийн дараа амтны рецепторууд нь муудсан байжээ.

 

Тархины саатал

Neuroscience сэтгүүлд гарсан судалгаагаар барууны ердийн хоолны дэглэмээр хооллосон хулгануудын тархины үйл ажиллагаа ердөө 2 сарын дотор буурсан байна. Энэ нь сахарын өндөр түвшин нь суралцах чадвар болон ой тогтоолтыг зохицуулдаг тархины нейротрансмиттер болон уурагт нөлөөлдөгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл сахар нь таны тархины үйл ажиллагааг удаашруулна гэсэг үг юм.

 

Арьстай холбоотой асуудлууд

Таны арьсны коллаген үйлдвэрлэх чадвар нь түүний бүтцийг тодорхойлдог. Сахарын молекул нь коллагеныг эргэн тойрны коллагентэй холбож тархахад нь тусалдаг. Биед сахарын түвшин хэт ихсэхэд бат бэх коллагенууд нь бага зэрэг хөдөлгөөнтэй болно. Үр дүнд нь арьсны эдийн бат бөх чанар алдагдаж ширүүн болж, амархан үрчлээтэж, бусад арьсны асуудлууд үүснэ.

Үүнээс гадна сахар нь арьсны эсийг үрэвсүүлж батга амархан гардаг болгох ба арьсны үрэвсэлтэй болгож болно. Мөн инсулин болон андроген ихэссэнээс батга үүсэж болно. Андроген нь нүхжилт болон батга үүсэхэд нөлөөлдөг.

 

Хорт хавдар

Инсулины ялгаралт болон дотоод үрэвсэл ихсэхэд хэвийн бус эс хяналтгүй өсөж эхэлнэ. Хорт хавдрын эс нь ихэвчлэн сахараар өдөөгддөг. Энэ бол сахар хэрэглэх зуршлаас татгалзах ёстой нэн чухал шалтгаануудын нэг юм.

 

Шийдэл

Хамгийн эрүүл сахарын эх үүсвэр нь мэдээж хэрэг жимсэнд агуулагддаг. Тэд мөн эрдэс бодис, аминдэм, фитохими бодисоор баялаг. Таны өдөр тутмын сахарын тун таны нас, хөдөлгөөний идэвх, биеийн хэмжээнээс шалтгаална.

 

Элсэн чихрийн хэрэглээг багасгах хэд хэдэн зөвлөгөө:

  • Чихэрлэг зууш, амтлагчаас зайлсхий.
  • Сахарын хэрэглээгээ аажмаар бууруул.
  • Чихэрлэг бүхнийг эрүүл хоолоор соль.
  • Их хэмжээний ус тогтмол уу. Ингэснээр хорт бодис болон илүүдэл сахар биеэс гадагшилна.
  • Бие дэх сахарыг задлахын тулд хоол боловсруулах тогтолцооны чадварыг дэмжиж мөн ходоодны флор үүсгэхийн тулд пробиотик хэрэглээрэй.
  • Сахарыг биед хуримтлагдаж өөх болж хувирахаас өмнө тогтмол дасгал хийж шатаагаарай.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0