in ,

Япон эмэгтэйчүүдийн арьсаа залуу хэвээр нь удаан хадгалж чаддаг нууц. Маш энгийн хэрнээ хялбархан

Доктор Тояма олон жил европын орнуудад уригдаж ажилласан ба дэлхийгээр тархсан, арьс арчилгааны үндсэн зарчмуудыг сайтар судалжээ. Түгээмэл тархсан арьс арчилгааны үндсэн зарчмуудыг япон уламжлалтай харьцуулаад тэрээр ялгаа маш бага гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ердөө хоёр л ялгаа бий. Гэхдээ маш чухал 2 ялгаа!

 

Дүрэм №1: Нүдний эргэн тойрны арьсыг хэзээ ч үрж, сунгаж татаж, маажиж болохгүй.

Европчууд арьсаа яарч арчилдаг. Тэд “Экпресс”, “Нэгд 3”, “Тэр даруй”, “Нэг л хүрэлтээр” гэсэн тэмдэглэгээнүүдтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд дурладаг. Манай японд ийм гоо сайхны бүтээгдэхүүнүүд зарагддаг боловч бид тэднийг яаралтай тохиолдолд, давагдашгүй тохиолдолд хэрэглэх бүтээгдэхүүнүүд гэж үздэг. Бид нэг л зориулалттай бүтээгдэхүүнүүд хэрэглэхийг хичээдэг, хурданд ач холбогдол өгдөггүй. Юун түрүүнд энэ нь нүүрний будаг арилгахад чухал. Япон эмэгтэйчүүд smoky-eyes болон Кардашьян маягийн олон давхар будалтууд хийдэг боловч тэд нүүрнээсээ будгаа арилгахдаа хурдан арилгахыг чухалчилдаггүй. Уусгадаг болохоос үрж арилгадаггүй.

Би тоглоогүй ээ. Япон эмэгтэйчүүд яаж будгаа арилгадаг гээч! Тэд дугуй хөвөнд будаг арилгагчаа шингээгээд (тос, сүүн шингэн, нүүр цэвэрлэгч мицелляр байна уу хамаагүй) анисан нүдэн дээрээ буюу зовхин дээрээ тавиад 10-15 секунд хүлээдэг. Дараа нь арьсаа хөнгөн массажлах маягаар будгаа арилгадаг. Будаг бүрэн арилтал дээрх үйлдлийг давтан хийдэг.

Энэ нь 5-7 минут шаардах боловч ямар ч япон эмэгтэй яарч байлаа ч зовхины арьсаа сунгаж татаж, үрэхгүй. Тиймээс япон эмэгтэйчүүдэд дунджаар 10 жил, бүр 15 болон түүнээс олон жилийн хойно нүдний үрчлээ үүсдэг. Будаг арилгах өөр арга бол сүүн шингэнээ зовхины арьсан дээрээ түрхээд 5-10 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаах явдал юм. Европ эмэгтэйчүүд надад “Пөөх, бүхэл бүтэн 10 минут!” гэж хэлэх байх л даа. Гэхдээ би үүнд “10 насаар хойно хөгширч эхлэхийн тулд өдөрт 10 минут их байна уу?” гэсэн асуултаар хариулт өгмөөр байна.

 

Дүрэм №2: Тоникоос татгалзаж, тоникийг эссенцээр соль!

Европын нэг орны гоо сайхны барааны томоохон супермаркетад орсны дараа шууд нүдэнд туссан 2 дахь ялгаа бол тэнд маш олон нүүрний тоник зарагдаж буй явдал байсан юм. Төрөл бүрийн арьсанд зориулагдсан, тостой, тосгүй, байгалийн гаралтай орцтой гэх мэт тоочиж барамгүй олон төрлийн тоник байсан. Охид эмэгтэйчүүдийн дийлэнх нь ийм тоникуудыг худалдаж авдаг юм байна лээ.

Түүнээс гадна би жирийн нэгэн үйлчлүүлэгчийн дүрээр алдартай гоо сайханч дээр очиж, арьс арчилгааны өдрийн хөтөлбөр гаргаж өгөхийг хүссэн юм. Гэтэл тэр дунд юу байсан гээч! Тоник. Японы ямар ч гоо сайханч ийм зөвлөгөө өгөхгүй. Тоник арьсыг хуурайшуулж, арьсны гадаргуун дахь усыг үгүй хийдэг. Тиймээс арьсыг хормын дотор агшаадаг. Бид тоник огт хэрэглэдэггүй. Тэрний оронд японд эссенц маш түгээмэл. Эссенц нь их хэмжээний амин дэм, амино хүчил, эрдэс бодис агуулсан усан суурьтай ийлдэс юм.

Эссенц нь арьсанд гүн шингэж, арьсыг чийгшүүлж, чангаруулдаг. Түүнчлэн дараагийн хэрэглэх гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд (тос, лосьон гэх мэт) зам тавьж өгдөг. Эссенц хэрэглэсний дараа тос, лосьон илүү сайн шингэж өгдөг ба арьсны гүнд нэвтрэн орж чаддаг. Цэвэрлэгээний бүх процесс дараах байдлаар явагддаг гэсэн үг. Будгаа уусгана, цэвэрлэгч бүтээгдэхүүний тусламжтайгаар нүүрээ угаана, арьс руугаа мицелляр ус шүршинэ, зөөлөн салфетка эсвэл алчуурны тусламжтайгаар шингээж авна, эссенц түрхэнэ, тос түрхэнэ. Нийтдээ 20 минут зарцуулагдана.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0