in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ХахаХаха ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай

Үсээ өдөр болгон угаах нь таны үсэнд муугаар нөлөөлдөг. Тиймээс өдөр болгон угаахгүйгээр үсээ хэрхэн зөв арчлах вэ?

Олон бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч байна гээд өдөр болгон үсээ угаадаг. Харин мэргэжлийн гоо сайханч, эмч нарын зүгээс энэ дадал зуршил нь үсэнд муугаар нөлөөлдөг гэж үзэж байна. Учир нь үсэнд өөрийн цусан хангамж гэж байдаггүй, харин арьсны булчирхайгаас тэжээл авдагт гол нууц оршино.

Хамгаалах давхаргыг өдөр болгон шампуниар угааснаар үсийг тэжээлгүй болгож хуурайших, хэврэгших, өнгөгүй болгоход хүргэдэг байна. Хэрвээ таны үс хуурай, дээрээс нь өдөр болгон үсээ угаадаг бол та баталгаатай хагтана.

 

Үс яагаад хурдан тослогтдог вэ?

Хачирхалтай нь, тослог үстэй хүмүүсийг хүртэл өдөр болгон үсээ угаахыг хориглодог: хамгаалах давхаргыг устгах тул булчирхай улам их тос ялгаруулж эхэлнэ. Үсээ хэт эрт тослогтуулахгүйн тулд дараах эмч нарын өгсөн зөвлөгөөг дагана уу:

1. Үс угаах хоорондын зайг аажим холдуулна. Тослогтсон үсийг боох, шуух эсвэл сүлжмэл үсээр дарж болно (эхний үед л энэ арга хэмжээг авна). Хуурай шампуниас аль болох татгалзах хэрэгтэй.

2. Үсэндээ аль болох бага хүр.

3. Нэг хэсэгтээ үсний гель, хөөс, лак зэрэг үс засахад хэрэглэдэг бодисоос татгалзаарай.

4. Үсээ угаасны дараа шампунь, ангижруулагчийг сайтар арилгана. Сайн арилаагүй тохиолдолд орой гэхэд л үс тань хоорондоо зууралдаад эхэлнэ.

5. Үсээ 2-оос доошгүй удаа шампуниар угаана. Өөрийн үсэнд тохирох шампунийг сонгон аваарай.

6. Үсээ зөөлрүүлсэн эсвэл хонуулсан усаар угаана. Үс угаах усандаа бага зэргийн сод нэмж болно.

7. Усны хэмийг анхаарна. Хүйтэндүү усаар угаана. Халуун ус нь тосны булчирхайг идэвхжүүлэх тул улам их тос ялгарч эхэлнэ.

8. Үсээ угааж дуусахдаа булцуут цэцэг эсвэл халгайн хандаар зайлна.

9. Үс хурдан тослогтох нь буруу хооллолтоос шалтгаалж болно. Иймд тосны булчирхайг идэвхжүүлэх хоол хүнснээс зайлсхийгээрэй: тослог, шарж хуурсан хоол, сахар, гурилан бүтээгдэхүүн.

10. Үс зайлах бас нэгэн натурал ханд – нимбэгтэй ус. Хагас литр хүйтэндүү усанд тал нимбэгийн шүүс нэмээд л боллоо.

Бидний зөвлөгөөг 1 сарын турш дагахад та нааштай өөрчлөлтийг мэдрэх болно. Хурдан тослогтох нь далд шатандаа байгаа өвчний улмаас байж болохыг мөн анхаарна уу.

Энэхүү мэдээлэл таны найз нөхдөд сонирхолтой байж магадгүй, та заавал хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *