in ,

ХөөрхөнХөөрхөн

Мэргэжилтнүүдийн санал болгож буй эдгээр 7 энгийн дасгал таныг чанга, гоё xөxтэй болоход тусална

Чанга, гоё хөxтэй байхын тулд заавал мэс заслын орон дээр хэвтэх албагүй. Зөв дасгалыг тогтмол хийхэд таны хөxний хэлбэр өөрчлөгдөнө.

Төгс хөxтэй болгох энгийн 7 дасгалыг мэргэжилтнүүд танилцуулж байна.

 

Дасгал 1

Гараа атгаад эрүүн доороо байрлуулна. Гараа чанга атгах бөгөөд эрүүгээрээ түлхэхдээ харилцан эсэргүүцэл үзүүлнэ. 5 секунд дарна, 5 секунд суллана. Дасгалыг 2-3 удаа хийнэ.

 

Дасгал 2

Гарын алгаа нийлүүлж цээжнийхээ урд авчирч чангална. Нуруу тэгш, булчинд ирэх ачаалал нэгэн жигд байна. Дасгалыг хүндрүүлж болно: гарын алгандаа бөмбөг барина. 10 секунд даралт, 5 секунд суллана. 3 удаа хийнэ.

 

Дасгал 3

Суниах дасгал нь цээжний булчинг чангалдаг. Хэрвээ анх удаа гар дээрээ суниаж байгаа бол өвдгөөрөө тулж болно. Гараа аль болох зайтай, харин хөлөө нийлүүлж тавина. Аажим зөөлөн суниана. 3 удаагийн давтамжтайгаар 12-15 удаа суниана.

 

Дасгал 4

Суниасны дараа булчингууд халж ачаалал авсан байдаг. Одоо сайтар сунгах хэрэгтэй. Гэдсээрээ доош харан хэвтээд хөлөө арагш нугалж гараараа барина. Анхлан суралцагчид 20 секундээс эхэлж аажим 10 секунд нэмнэ. Дасгалыг 3 удаа хийнэ.

 

Дасгал 5

Хананаас хагас метрийн зайд зогсож гараа атган хананд чанга тулна. Булчин хэрхэн чангарч байгааг та мэдрэх бөгөөд энэ байрлалд 20 секунд байна. Дасгал хооронд 10 секунд амраад 3 удаа хийнэ.

 

Дасгал 6

Сандал, шал эсвэл том хийлсэн бөмбөг дээр нуруугаараа дээш харан хэвтэнэ. Гартаа гантель барьж цээжиндээ ачаалал авахаар аажим дээш өргөнө. Доош буулган дахин өргөнө. Дасгалыг 8 удаа хийнэ. Гантелийг өргөхөд багагүй ачаалал авахаар жинтэй гантель байна. 3 удаагийн давтамжтай гүйцэтгээрэй.

 

Дасгал 7

Булчинг сунгаж цээжинд ачаалал өгөх дасгал юм. Гартаа гантель бариад өвдгөөрөө бага зэрэг нугалж цээжээрээ бага зэрэг урагш бөгтийнө. Амьсгалаа авахдаа гараа хоёр тийш өргөнө – гар , мөр, шал параллель байхаар. 2 удаагийн давтамжтайгаар 12 удаа хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *