in ,

ГоёГоё

Өдөр бүр ердөө л 15 минутын алхалт хийхэд таны амьдралд итгэмээргүй олон өөрчлөлтүүд гарах болно!

Алхах – хүний хувьд энгийн л зүйл. Бие эрхтний ямар нэгэн гажиг эсвэл алхаж байгаа газар нь таагүй л биш бол бид бүгд хэвийн хүлээж авна. Францын нэгэн судалгаанаас гарсан үр дүнг үндэслэн алхахыг зөвлөж байна. Ялангуяа нас өндөр болсон бол анхааралдаа авна уу.

 

Алхахын ач тус

Алхаа нь хүний биед хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгаанаас харахад, 65 наснаас дээш хүмүүст гайхалтай үр дүн өгч байгааг тогтоожээ: өдөр болгон 15 минут алхахад нас барах магадлалыг 22%-иар бууруулж байна. Илүү удаан, байнга алхвал уг тоо нэмэгдэж байгааг ч тогтоожээ.

Судалгааг удирдсан хүний зүгээс хэлэхдээ: “Өндөр нас биеийн хүчний дасгал хийхгүй байх шалтгаан болохгүй. Байнгын дасгал сургуулилт нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдгийг баталсан. Энэ нь анагаахын эмчилгээнээс ч илүү үр дүнтэй. Харамсалтай нь цөөн тооны өндөр настнууд долоо хоногтоо авах ёстой биеийн ачааллынхаа тал хувийг л авч байна” гэжээ.

 

Ганцхан судалгааны үр дүн – мэдээ биш

Алхааг хүний эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх асуудлыг эрдэмтэд эртнээс судалж эхэлсэн. Хүмүүсийн ихэнх нь алхааг аэробектэй адилхан спорт гэж хүлээж авахгүй байгаа учраас анхаарахгүй байгаа болов уу. “Аэроб” төрлийн спортод чухам зүрхний хэмнэлийг тогворжуулах, булчинг нэмэлт хүчилтөрөгчөөр хангах тийм дасгалуудыг хамруулдаг. Энэ үр дагаварт удаан алхаа ч хүргэж чадна. Хурдан алхах тусам аэроб дасгалыг идэвхтэй хийж байна гэж үзнэ.

Шим тэжээлтэй бодис хаана шаардлагатай байна тийшээ анхаарлаа хандуулахаар хүний бие зохицуулалт хийдэг. Өөх тос болон өөр бусад шим тэжээлтэй бодисыг хуримтлуулахын оронд энерги зарцуулж зөв хэсэгт нь хуваарилалт хийлгэх хэрэгтэй, үүнээс гадна булчин, яс бэхжих ажээ. Бидний бие эрхтэн хөдлөх ёстойг мартаж болохгүй.

Хөдөлгөөнгүй, идэвхгүй амьдралын хэв маяг өвчлөлд хүргэдэг нь эргэлзээгүй болсон. Биеийн хүчний ачаалал авахгүй байгаа байдал нь анагаахын шинжлэх ухаанд “суугаа үхлийн хам шинж” гэх шинэ нэр томьёо бий болгоход нөлөөлжээ. Идэвхгүй амьдралын хэв маяг нь “нийгмийн эрүүлийг хамгаалах үндсэн дайсан” гэж үзэх бөгөөд маш олон төрлийн архаг өвчний суурь болж байгаа нь тодорхой.

 

Амьдралын зугаалга

2016 оны нэгэн судалгаанаас харахад, илүүдэл жинтэй хүүхдүүдийн өдрийн зугаалгыг 45 минут хүртэл сунгаж, долоо хоногийн 5 өдөр явуулахад уушгины багтаамж нь 6-хан долоо хоногт нэмэгдэж байжээ. Үүгээр зөвхөн идэвхтэй аэробек дасгал нь үр дүнтэй гэсэн бодлоос салгахад хүргэж байна. Хурдан алхааг удаан алхаатай хослуулахад нэг хэмнэлээр алхсанаас илүүтэй үр дүнд хүрч байгааг ч мөн тогтоож чаджээ.

Гудамжаар алхах нь сэтгэл санааны хувьд ч эерэг нөлөөтэй. Байгаль орчин (технологиос хол) сэтгэл санааг сэргээж, стресс тайлахад тусална.

Нар нь хүний биеийг Д амин дэмээр хангах бөгөөд үйлдвэрлэл хөгжсөн өнөө үед маш чухал асуудал болоод байгааг та мэдэж байгаа болов уу. Стенфордын их сургуулийн саяхны нэгэн судалгаанаас харахад, гүйлтийн замаар алхаж байгаа хүн гудамжинд алхаж байгаатай адил оюуны чадвар нь дээшилснийг баталжээ. Гадаа байна уу, дотор байна уу хаана ч алхаж болно, оюуны чадамж тань дээшилнэ.

 

Паркаар зугаалах

Хаа нэгтээ өвдөхөд өвчтэй газраа хүрэхгүй байхыг хүсдэг. Байнгын алхаа нь хөдөлгөөнийг сайжруулж бие организмд гарсан аливаа асуудлыг устгаж эхэлдэг. Алхаа нь хөлөнд ачаалал өгөх бөгөөд холбох эрхтэн болон ясыг бэхжүүлэхээс гадна цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлдэг байна. Мэргэжилтнүүд та бүхнийг зөвхөн энэ шалтгаанаар алхаасай гэж хүсэхгүй байна “Хэрвээ та явахгүй байгаа бол ясны үений шингэн багасна, өөрөөр хэлбэл та улам л хурдан муудна гэсэн үг” гэж тэд баталсаар байгааг анхаарна уу.

Америкийн кардиологийн холбооноос алхааг цусан дахь сахарын хэмжээг багасгах, чихрийн шижин тусах болон цус харвалтаас урьдчилан хамгаална гэж сурталчлаад байгаа. Тэдний зөвлөснөөр, өдөрт багаар бодоход 30 минут алхах, долоо хоногтоо 150 минут аажим алхах эсвэл 75 минут хурдтай алхах нь эрүүл мэндэд тустай ажээ. Алхааг нэг дор бүгдийг гүйцэтгэх гэж өөрийгөө зовоох хэрэггүй: нэг 30 минутын алхааг та 2 удаагийн 15 минутын алхаагаар сольж болно. Өөрийнхөө онцлогт тохируулах хурд болон хугацааг тогтооно.

Алхааны бүх ашигтай тал үүгээр дуусахгүй. Унтах гэж зовж байна уу? Зугаал. Нойрны асуудлын сангийн саяхны нэгэн судалгаанаас харахад, аэробек дасгал эсвэл алхаа нь унтах гэж байгаа цагийг ойртуулж, унтах цагийг уртасгаж байгааг тогтоожээ. Ингээд ганц зугаалаад л та нойрны асуудлаа бас шийдэж болох нь.

 

Бас бус зүйлс

7 улс оронд сүүлийн 11 жил хийсэн алхааны талаарх судалгааны дүгнэлтээс дурьдвал, байнгын алхаа нь зүрх судасны өвчлөлийг хүн амын дунд 31%-иар багассан, уг өвчнөөр нас барах тохиолдол 32%-иар буурчээ. Долоо хоногт 8,85 км замыг 3,22 км/цаг явахад таныг аюулт өвчнөөс аварна.

Хүн болгон спорт зааланд хичээллэх боломжгүй ч ихэнх нь алхаж чадна. Дээр дурьдсан шалтгааны улмаас та өдөр болгон алхах болно гэдэгт найдаж байна. Танд хэрэгтэй зүйл гэвэл хөлд таарсан гутал, 15-хан минут/өдөрт. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө энэ цагийг гаргаж чадна биз дээ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *