in ,

Хүмүүс үсний сэнс ашиглаж үсээ хатаахдаа хамгийн их гаргадаг 6 алдаа

Үсний сэнс хэрхэн хэрэглэх зааврыг мэдэж байгаа эсэхэд л гол асуудал оршиж байна. Энэ удаад бид үсээ сэнсээр хатаахад гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлдлээ.

 

Алдаа 1. Хэт нойтон үс хатаах

Бага зэрэг хатсан үсийг сэнсээр хатаана. Шүршүүрээс гарч ирээд үснээс дусах усыг алчууранд шингээж авна, огт үрж арчиж болохгүй.

Сэнсээр үсээ янзлахад үс 60-65% хатсан байх ёстой, ямартай ч үснээс ус дусах ёсгүй. Хэт нойтон үсийг сэнсээр янзлахад хүссэн хэлбэртээ оруулж чадахгүй.

 

Алдаа 2. Үсний угт анхаарал хандуулахгүй байх

Тийм ээ, угийг ч гэсэн арчлах ёстой, анхаарч хайрлах хэрэгтэй ажээ. Сэнсээр үсээ үлээлгэхдээ бид үсний нийт уртад л үлээлгэдэг, угийг огт үлээлгэдэггүй. Ингээд л малгай дараад өмсчихсөн юм шиг үстэй харагдана. Иймд үсний угтаа үсийг босгох тусгай бодис жигд цацаад толгойгоо тонгойлгож үсээ сэнсдээрэй.

Эргэж цэх зогсоод үсээ самнана, шаардлагатай бол өөр бусад арчилгааг хийнэ. Үснийхээ засалтыг удаан хадгалахыг хүсэж байгаа бол үсний лак цацна. Зөвхөн дээд хэсгээр бус үсний нийт уртад үснээсээ 20-25 см зайнаас цацаарай. Нэмэлт хүч зарцуулахгүйгээр үс хэлбэржүүлж өгөх боломж энэ юм.

 

Алдаа 3. Үзүүрээс нь эхэлж хатаах

Бидний ихэнх нь үсээ үзүүрээс нь эхэлж хатаадаг. Угаас эхлэн хатааж үсний усыг доошлуулах ёстой юм. Хатааж байхдаа үсээ зөөлөн самнана, ингэснээр та хамаагүй бага цаг зарцуулах болно.

 

Алдаа 4. Үс арчилгааны буруу бүтээгдэхүүн сонгох

Үсээ гадны сөрөг нөлөөнөөс хамгаалах бодис түрхсэн болохоор үсээ нар, салхи, шороо, борооноос бүрэн хамгаалсан гэж андуурдаг. Санаад аваарай: аливаа нэгэн бодис бүгд өөрийн гэсэн үүрэгтэй, хэрвээ савлагаан дээр “үсийг хэлбэржүүлнэ” гэсэн нь давхар халалтаас хамгаална гэж ойлгож болохгүй. Тиймээс заавартай сайтар танилцаж, зөвхөн зориулалтыг дагуу л ашигла.

 

Алдаа 5. Буруу сойз ашиглах

Төмөр суурьтай сойзоор үсээ орооход хуванцар суурьтай сойзноос илүү хялбар санагдаж болно. Гэхдээ буруу ашиглалтын улмаас төмөр сойз нь илүү сөргөөр нөлөөлж мэдэх ажээ. Төмөр халж үс индүүдүүлсэн мэт хурдан хална. Тийм учраас өдөр тутмын сэнсэнд хуванцар сойз ашиглаарай: үсийг жигд зөөлөн ороож бага гэмтээнэ.

 

Алдаа 6. Сэнсний хошууг авч хаях

Нарийссан хошууг хэлж байгаа юм. Худалдаж авангуутаа эсвэл хэрэглээний явцад бүсгүйчүүд хошууг нь авч хаядаг. Чухам тэр хошуу л сэнснээс гарах агаарыг жигд болгож байгаа юм шүү дээ. Хошуутай учраас үс удаан хатаагаад байгаа мэт сэтгэгдэл төрж мэднэ, гэхдээ эсрэг үйлчилгээ үзүүлж байгааг анхаараарай. Сэнснээс гарах агаар халуун бөгөөд хошууны ачаар халуун агаар зөөлөрч үсэнд жигд тархан очдог юм.

Ашиглалтын ерөнхий заавар: үсээ хэт хатаахгүйн тулд сэнсийг дээд хэм дээр тохируулахгүй. Дунд зэргийн хэмээр үсээ хатаах бөгөөд илүү шулуун болгохыг хүсвэл хэмийг багахан ихэсгэж болно (гэхдээ өдөр болгон биш шүү).

Хоёр дахь анхаарах зүйл: үсний бүтцийг гэмтээхгүйн тулд үсний өөдөөс бус дээд талаас сэнсээ барьж хатаана.

Гоо сайхнаа хайрлаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *