in ,

Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ХахаХаха ГунигтайГунигтай ХөөрхөнХөөрхөн ГоёГоё Яг зөвЯг зөв

Гарынхаа алгыг сайтар хараарай: Хэрэв алган дээрх энэ хоёр шугам хоорондоо нийлж байвал…

Хүний амьдралын нууцыг алганы хээ агуулж байдаг гэж ярьцгаадаг. Алганы хээ худлаа хэлэхгүй, баримтыг нуухгүй уншиж чаддаг хүн бүгдийг олж харж чадна.

Алганы хээн дээрх гэр бүлийн шугам хайр дурлалын харилцаа, гэр бүлийн амьдрал төдийгүй хэдэн удаа гэр бүл болохыг ч хэлж чадна. Уг шугам чигчий хурууны доогуур байрлана.

 

Гэр бүлийн шугам

Таныг юу хүлээж байна?

1. Маш урт

Хайр дурлалаар дүүрэн бөгөөд үнэнч харилцаа байна. Гэр бүл бат бөх, удаан үргэлжилнэ.

 

2. Тод биш бас тасалдсан

Хариу хайр халамжгүй, ганцаардмал гэр бүлд амьдарна. Магадгүй байнгын хэрүүл уруултай, үл ойлголцол давамгайлна.

 

3. Хоёр тод шугам

Хэрвээ 2 тод шугам байвал хоёр ч удаа гэр бүл зохионо. Анхны болон хоёр дахь ханьтайгаа адилхан аз жаргалтай амьдрах ажээ.

 

4. Хоёр нарийхан салсан бол

Алганы хээ судлал ийм шугамтай харилцааг бие биедээ харийн хүн мэт санагддаг гэж уншдаг. Тэд гэр бүл байх хэдий ч сэтгэлийн холбоо үгүй болно. Мөн бэлгийн амьдралын хувьд ч хол байх болов уу.

 

5. Олон шугамтай

Та эсрэг хүйсийн найз нөхөд олонтой юм. Олон жижиг шугам дунд нэг тод шугам байвал таны гэр бүл бат бөх, аз жаргалтай байна.

 

6. Нумарсан эсвэл доош тахийсан

Гэр бүлийн хүнд бол азгүй шугам. Бэлэвсрэхийн шинж тэмдэг.

 

7. Хэрээсэлж дууссан бол

Лав сайныг илтгээгүй. Гэр бүлийн харилцаа эмгэнэлтэйгээр дуусна. Багаар бодоход салалтаар дуусах нь.

 

8. Шугам дээр тэгш өнцөгт байвал

Гэр бүлийн хүчирхийллийг сэтгэл зүйн хувьд эсвэл бие махбодиороо мэдэрнэ.

 

9. Салаалсан жижиг шугам

Хэрвээ гэр бүлийн шугамд олон жижиг салаа байвал сонгосон хань тань эрүүл мэндийн хувьд асуудалтай нэгэн байна.

 

10. Гэр бүлийн шугамын доор богино шугам

Гэр бүлийн үндсэн шугамтай зэрэгцээд шугам явж байвал мэхлэлтийг илэрхийлнэ. Энэ нь гэр бүлийн харилцаа тогтоохоос өмнө эсвэл хойш гарах түр зуурын сонирхол биш. Нэг хэсэгтээ л таны гэр бүлийн тайван байдлыг алдагдуулах гүн гүнзгий харилцаа байх болов уу.

Таны гэр бүлийн шугам юу өгүүлж байна вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *