in

Хуримын бөгжийг яагаад зарим улс баруун, харин зарим нь зүүн гартаа зүүдгийг мэдэх үү?

Яагаад зарим нэг улсад хуримын бөгжийг зүүн гарт, зарим улсад баруун гарын хуруундаа зүүдэг вэ?

Ёс заншил аа гэж – өдөр тутмын амьдралд байнга тохиолдох бөгөөд тухайн үндэсний түүх, соёлтой салшгүй холбоотой байдаг.

Гэр бүл болсон хосуудын ямар нь хуримынхаа бөгжийг зүүн гартаа, ямар нь баруун гартаа зүүгээд байгааг мэдэхээр шийдлээ. Өчүүхэн ч гэсэн чухал ялгаа байгаа нь маш их сонирхол татсан юм.

 

Яагаад заавал ядам хуруу гэж?

Эртний грек, ромчуудад нэгэн сүсэг бишрэл байжээ: ядам хуруугаар зүрхтэй холбоотой мэдрэл эсвэл судас явдаг гэсэн ойлголт. Ромчууд ядам хурууг “хайрын судас” (лат. vena amoris) гэж нэрлэдэг байв. Ядам хуруундаа бөгж зүүсэн байвал тэр хүний зүрх аль хэдийн эзэнтэй болсныг илтгэдэг байжээ.

 

Баруун гарын хуруунд зүүсэн бөгж: түүх, улс орнууд болон ёс заншил

Эртний ромчууд анх баруун гарын ядам хуруунд бөгж зүүж эхлүүлсэн гэдэг. Тэр үед зүүн гарыг азгүй, “найдваргүй” гэж үздэг байжээ.

Энэтхэгчүүд он удаан жилийн өмнөөс баруун гартаа бөгж зүүж эхэлсэн. Зүүн гарыг “ариун биш” гэж үзнэ. Өнөө цагт хоёр гарын алинд нь ч хуримын бөгж зүүж болдог болсон.

Герман, Нидерландад хайртай хосууд хурим хүртэл алтан бөгжийг зүүн гартаа зүүдэг, хуримын ёслолын дараа – нийгмийн статусаа өөрчилснийг гэрчилж зүүн гартаа шилжүүлдэг ажээ.

Еврейн уламжлалаар бол сүйт хархүү сүйт бүсгүйнхээ баруун гарын долоовор хуруунд бөгжийг зүүж өгдөг. Гэр бүл болсныхоо дараа бүсгүй бөгжийг баруун гарын ядам хуруундаа зүүж эхэлнэ.

Баруун гарын ядам хуруунд хуримын бөгж зүүдэг улс орнууд: Норвеги, Дани, Австри, Польш, Болгар, Орос, Португали, Испани болон Бельги (зарим нэг нутгуудаар), Гүрж, Серби, Украин, Грек, Латви, Унгар, Колумб, Куб, Перу, Венесуэл.

 

Зүүн гарын хуруунд: түүх, улс орнууд, уламжлал

Зүүн гартаа хуримын бөгж зүүх уламжлал саяхнаас буюу 18-р зууны эхээр (энэ үед англи хэлтэй улс орнууд хүртэл баруун гартаа бөгжөө зүүдэг байлаа) дэлгэрчээ.

1869 оны нэгэн нийтлэлээс харахад баруун гараас (гол хэрэглэдэг гар) зүүн гарын (үндсэн биш) хуруунд бөгжөө шилжүүлж зүүх болсон тухай дурдсан байна. Энэ нь эмэгтэйчүүд эр нөхрөө хүндэлж байгаагаа илэрхийлэх илэрхийлэл болжээ (тэр үед нөхрүүд хуримын бөгж зүүдэггүй байсан).

Ливан, Турк, Сири болон Бразил зэрэг улс орнуудад хуримын өмнө бөгжөө баруун гартаа, хуримын ёслолын дараа зүүн гартаа зүүдэг уламжлалтай.

Зүүн гартаа хуримын бөгж зүүдэг улс орнууд: Австрали, Канад, Египет, Ботсвана, Ирланд, Шинэ Зеланд, Өмнөд Африкийн улс орнууд, Их Британи, АНУ, Франц, Итали, Швед, Финлянд, Чех, Швейцар, Румын, Словени, Словак, Хорват болон азийн ихэнх улс орнууд.

 

Зарим нэг сонирхолтой баримтууд

Шри-Ланкад сүйт хархүү баруун гартаа, сүйт бүсгүй зүүн гартаа хуримын бөгжөө зүүдэг.

Хуримын бөгжийг лалын шашинтай ихэнх улс орнуудад зүүдэггүй (хуримын ёслолын үеэр бөгж солилцох ёс заншил ч байхгүй). Хэрвээ зүүхэд хүрвэл зүүн гарын чигчий (Иран), эсвэл баруун гартаа (Иордан) зүүнэ.

Зүүн гартаа хуримын бөгж зүүдэг улс орнуудын ёс заншлаар, хэрвээ эр нөхөр эсвэл эхнэр нь өөд болбол хуримын бөгжийг нь авч баруун гарынхаа чигчий хуруунд зүүдэг ажээ. Энэ нь өөд болсон ханьтайгаа мөнхийн холбоотой болохыг бэлэгддэг байна.

Дэлхийн хоёрдугаар дайн хүртэл эрчүүд хуримын бөгж зүүдэггүй байсан. Орон гэр, гэр бүлээсээ алс хол дайтаж байгаа цэрэг эрс ард нь тэднийг хүлээж байгаа гэр бүлийнхнийгээ байнга дурсах гэж бөгж зүүж эхэлжээ.

 

Тайлбар

Хэрвээ та ямар нэгэн шашин шүтлэг, уламжлалт ёсыг чандлан сахидаггүй бол хуримын бөгжөө аль гарын хуруунд зүүх нь таны сонголт. Жишээ нь, зарим нэг зүүн гартнууд баруун гартаа бөгж зүүхийг илүүд үзнэ. Бөгж нь өөрт нь саад болохгүй, бөгжөө муутгахгүй гэсэн үүднээс.

Хуримын бөгж – юуны түрүүнд таны хайр дурлалын бэлэг тэмдэг болохоос бус заавал зүүх хууль журам байхгүй. Тэгэхээр та л сонголтоо хийх эрхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *