Өнөө үед хүний эрүүл мэндэд хортой, химийн гаралтай цэвэрлэгээний бодис ихээр гарчээ. Харин айл болгоны гал тогоонд байж л байдаг, энгийн бөгөөд аюулгүй бодис байх бөгөөд ид шидийн юм шиг л цэвэрлэж, ариутгаж байна.
Хүнсний содыг хэрхэн ашиглах тухай зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.
Матрас
Энэ аргаар та матрас дээрх бохирыг буюу хөлс, гуужсан арьс, тоос шороо, үнэрийг арилгана.
Эхлээд матрасын тоосыг нь соруулж авна. Дараа нь 1 уут содыг жигд цацаад (10-15 дусал эфирийн тос нэмж болно) хэдэн цаг байлгана, хонуулбал бүр сайн. Сүүлд нь бүх содыг сайтар соруулж авна.
Хивс болон зөөлөн буйдан
Саванд 1 х.х хүнсний сод, угаалгын нунтаг (өөрийн хүссэн хэмжээгээр) болон 1 стакан буцалсан халуун ус, 4-5 х.х 9%-ийн хүнсний уксус хийж сайтар хутгана. Уусмал их хөөсрөх тул том саванд бэлдэнэ. Бэлэн болсон уусмалыг шүршдэг саванд хийнэ.
Хивс эсвэл зөөлөн тавилгаа тоос сорогчоор соруулна. Одоо 5-10 секундын турш шүршинэ, асуудалтай хэсэг дээр үрж арчиж болно. Таны тавилга өнгө ортол цацаж болох хэдий ч хэт их шингэн нэвчих ёсгүйг анхаарна уу.
Анхаарах!
Сод-уксусын уусмалыг натурал даавуунаас бусад бүх төрлийн материалд ашиглаж болно.
Содны давуу тал
- Хямд үнэ
- Огт хоргүй
- Хир, чийгийг шингээж авна
- Цэвэрлэгээний маш их бодисыг орлоно
- Эвгүй үнэр арилгана
- Маш их микро биетүүдийг устгах чадалтай