in

Хүссэн хэмжээгээрээ идсэн ч таныг огтхон ч таргалуулахгүй 17 хүнс. Хоолны дэглэм барьж байгаа хүмүүс санаа зоволгүй тайван идэж болно

Турахыг хүсэж байхад амаа түгжиж суух нь амаргүй давааны нэг байдаг. Хоолны дэглэмийн үед гар өөрийн эрхгүй хөргөгч рүү явдагтай та санал нийлэх биз ээ.

Биеийн галбирт муугаар нөлөөлөхгүйгээр өдрийн турш идэж болох хоол хүнс байгааг дуулгахад таатай байна: эдгээр хүнс нь калори багатай.

Хоолны дэглэм барьж байхдаа хэмжээнээс нь айлгүй тайван идэж болох хүнсний бүтээгдэхүүнүүдийг танд танилцуулж байна.

 

Цоохор майлз

Цоохор майлз 95% уснаас бүрдсэн бөгөөд илчлэг багатай. Гэхдээ К амин дэмийн өдрийн хэрэглээний 30%-ийг агуулдаг. Аль болох шинийг идэхийг бодоорой, шим тэжээл нь тасдаж авснаас 5 хоногийн дараа алга болдог байна.

 

Руккола

Хэдэн аяга руккола ердөө л 10 ккал учраас таны галбирт муугаар нөлөөлөхгүй. Дангаар нь идэж чадахгүй бол цагаан бяслаг, оливийн тосоор амталж болно.

 

Өндөгний цагаан

Чанд дэглэм сахиж байгаа хүн ч гэсэн хүссэн хэмжээгээрээ идэж болно. Улаан лоольтой омлет хийгээд идээрэй. Гэхдээ биеийнхээ жинд анхаарал тавьж байгаа бол тосон дээр шарахгүй байхыг зөвлөж байна.

 

Салат

А болон С амин дэм, фолийн хүчил, төмөр агуулагддаг. Гэсэн хэдий ч илчлэг багатай учраас их хэмжээгээр нь хэрэглэж болно.

 

Өргөст хэмх

Цоохор майлзын адил усны агууламж ихтэй. Залуу, шаржигнуур өргөст хэмх илүү шим тэжээлтэй болохыг анхаарна уу. Идэхдээ хальслах хэрэггүй – хальсанд нь бета-каротин ихээр агуулагддаг.

 

Цэцэгт байцаа

С болон К амин дэмийн агууламж өндөртэй бөгөөд бие галбирт муугаар нөлөөлөхгүй. Илчлэг багатай. Түүхийгээр нь идвэл авах шим тэжээл их байхыг анхаарна уу.

 

Улаан лооль

Ликоптин, А, С болон В2 амин дэм, фолийн хүчил, ширхэглэг, хром болон калийн агууламжтай. Илчлэг багатай учраас таны жинд нөлөөлөхгүй.

 

Брокколи

Турж байгаа хүмүүсийн дуртай ногооны нэг. А, С, Е, I, К амин дэмээр баялаг бөгөөд хүний хүнснээс авах ширхэглэгийн өдрийн хэрэгцээний 20%-ийг нөхнө. Хичнээн хэмжээгээр идсэн ч жинд нөлөөлөхгүй.

 

Попкорн

Давстай попкорн иднэ, гэхдээ жингээ нэмэхгүйгээр. Энэ амттан агаараас бүтсэн гэж хэлж болно – тэгэхээр таргалах ямар ч боломжгүй.

 

Далайн байцаа

Бусад усны ургамлын адил йодын агууламж өндөртэй, ичлэг багатай. Гэхдээ илчлэг багатай гээд хүссэн хэмжээгээрээ сүши идээд байж болохгүй. Будааны гликем/цавуулаг индекс өндөр тул жин нэмэхэд нөлөөлнө.

 

Шинэхэн вандуй

Аяга вандуй идэхэд та жин нэмнэ гэж бүү санаа зов. Уураг болон ширхэглэг ихтэй, гэхдээ илчлэг багатай.

 

Грейпфрут

Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна. Мөн С амин дэмээр баялаг. Илчлэг багатай тул биеийн жин нэмэгдэхэд нөлөөлөхгүй.

 

Амтат гуа

Илүүдэл жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүсийн амттан идэх хүслийг амтат гуа дарна. Илчлэг багатай, гэхдээ маш амттай. Нэг порц амтат гуа хүний А болон С амин дэмийн өдрийн хэрэгцээг хангана.

 

Гүзээлзгэнэ

Хоолны дэглэм барьж байгаа хүмүүст тохиромжтой бас нэгэн амттан. Кали болон ширхэглэгийн агууламж өндөр. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Илчлэг багатай.

 

Бөөрөлзгөнө

Антиоксидант, С амин дэмээр баялаг. Бас амттай, хоолны дэглэм барьж байгаа хүмүүс санаа зовох зүйлгүй идэж болно.

 

Жүрж

Амттай бас алдартай жимсний нэг. Турж байхдаа ч энэ амттаныг цадталаа идэж болох нь. Илчлэг багатай уг жимсэнд С амин дэм ихээр агуулагддаг. Жимсний цагаан хальс, судлыг нь цэвэрлэх хэрэггүй, цуг идвэл сайн ажээ. Эдгээр цагаан давхарга нь ширхэглэг ихтэй байдаг байна.

 

Нэрс

Антиоксидант. Нэг аягыг идэхэд танд муугаар нөлөөлөх бус харин ч хоолны дэглэм барихад тань дэмжлэг болно. Илчлэг багатай учраас та жингээ барингаа хүссэнээрээ идээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.