in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв

Хүйтэн ус уухын оронд халуун ус уусан нь хамаагүй дээр гэдгийг батлах 4 баримт

Өдрийн турш хэд хэдэн аяга ус уух ёстойг та бид мэднэ. Энэ бол эрүүл мэндэд сайн дадал зуршил. Гэхдээ хүйтэн уснаас илүүтэй бүлээн ус уухыг зөвлөж байна. Учир нь илүү давуу талтай ажээ.

Учир юунд оршиж байгааг танилцуулбал…

 

Хоол боловсруулах эрxтэнд нөлөөлөх нь

Хүйтэн ус нь хоолонд агуулагдах өөх тосыг царцаахад хүргэдэг бөгөөд энэ нь удаан боловсроход нөлөөлдөг байна.

Бүлээн ус харин эсрэгээрээ, хоолыг амархан задрахад нөлөөлж хурдан шингэх, бие организм өөрт хэрэгтэй бодисоо авахад нь тусалдаг. Мөн өтгөн хаталтаас хамгаалдгийг мартаж болохгүй.

 

Амьсгалын замын системд нөлөөлөх нь

Хүйтэн ус нь шүлсийг аманд хуримтлуулахад хүргэдэг бөгөөд энэ нь амны хөндий үрэвсэхэд нөлөөлдөг.

Бүлээн ус эсрэг үйлчилгээтэй: хоолой зөөллөж, үрэвслийг дардаг. Ийм учраас хоолой өвдөж үрэвссэн үед бүлээн ус уухаас гадна өглөө сэрээд ам хатсан тохиолдолд бүлээн ус уухыг зөвлөж байна.

 

Цусны эргэлтийн системд нөлөөлөх нь

Хүйтэн ус нь судасны ханыг агшаадаг.

Халуун ус уухад судасны хана тэлдэг бөгөөд энэ нь цусны эргэлт сайжирч бие эрхтэн, эд эсийн цусан хангамж нэмэгдэнэ. Үүний үр дүнд таны бие эрхтэн хорт бодисоо хурдан гадагшлуулах ажээ.

 

Мэдрэлийн системд нөлөөлөх нь

Бага хэм толгойн өвчин үүсэх шалтгаан болдог. Судалгаанаас харахад, хүйтэн ус ч мөн адил толгой өвдөхөд нөлөөлж байгааг тогтоосон байна.

Халуун ус эсрэгээрээ толгойн өвчин намдаана. Мөн таталтын үед уухад тайвшруулах нөлөө үзүүлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published.