in ,

Эмэгтэйчүүд яагаад эдгээр 10 төрлийн “Муу залуу”-чуудад соронз мэт татагддаг вэ?

Сайн охидууд дандаа л муу залууст дурладаг. Энэ бол хууль. Чухам ямар муу залуус бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг татаад байгааг сонирхоцгооё.

 

Мөрөөдөгч/үлгэр зохиогч

Мэргэжлийн худалч нөхдүүд. Тэдний ярьж байгаа уран зөгнөл нь яг л бодит юм шиг, үнэн худлыг нь сүүлдээ ялгаж салгаж чадахаа болино. Найз нөхдүүд нь ч ойлгохгүй. Түүний уран зөгнөл нь ар араасаа цуварсаар л байна. Яагаад? Энэ нь тэдний хувьд сонирхолтой байдаг учраас. Хуучин найз бүсгүйн хувьд ч гэсэн сонирхолтой хэвээр үлддэг ажээ.

 

Анчин

Эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэгчид – мэргэжлийн түвшинд шүү. Эмэгтэйчүүд гэдэг тэдний хувьд ангийн олз л гэсэн үг. Олзоо яаралгүй ажиглана, нууцхан гэтнэ, хамгийн сүүлд нь оновчтойгоор нэг л дайрна. Бүсгүй түүний гараас гарахгүй. Ийм зүйлд итгэхэд утгагүй. Хүсэлдээ хүрээд л яваад өгнө.

 

Адал явдал эрэлхийлэгч

Өнөөдөр энд, маргааш тэнд. Мэлхий шиг л үсрээд аялаад байна. Ийм хүнтэй уйдахгүй, тэр бүх газрыг мэдэж байгаа бөгөөд түүний толгойд санаа оноо хэдэн саяараа эргэлдсээр. Хүсэлдээ шатаж байгаа учраас уулыг ч эргүүлэхэд бэлэн. Тэр үнэхээр догь хэдий ч төдий л найдвартай бус.

 

Хүмүүжүүлэгч

Мэдэхгүй зүйл гэж байхгүй. Түүнээс их зүйлд суралцаж болно. Сэтгэн бодогч, эрудит, түүний үзэл бодол тогтсон, байр суурь нь бат бөх. Тийм ч учраас хоёр л байр сууринаас хандана: түүнийх эсвэл буруу. Найз бүсгүй нь аль талд орохоо өөрөө шийдэх биз.

 

Эр хүн

Сэтгэл татам бүдүүлэг амьтан. Эр хүнийхээ хүсэл сонирхлыг ил харуулна: машин, спорт, гажет. Эр зоригтой, бас ширүүн дориун. Өөр рүүгээ тэр болгон дайруулаад байхгүй, найз бүсгүй рүүгээ ч дайруулахгүй. Түүний хувьд эр хүний зан чанар болон бүдүүлэг байдал нь нэг утгатай. Тийм учраас найз бүсгүй нь түүний хэлэх хараалын үг, үл тоомсорлосон байдал зэрэг “эр хүн”-ий зан чанарыг нь тэвчихээс өөр аргагүй. Ялангуяа, найз нарынх нь дунд чимээгүй л өнгөрөөсөн нь дээр.

 

Шийдэмгий бус

Төгс нөхөр болох байх: дуулгавартай, хүнийг ойлгодог, тайван, зөөлөн. Ганц л “но” бий. Түрүүлж алхам хийхээр огт яарахгүй. Сайхан бэлэг, зөөлөн харц, сэтгэл дотно яриа хөөрөө, хэлсэн үгээ үйлдэл болгох – үгүй.

 

Өрөвдмөөр хүү

Сайн хүү. Харамсалтай нь амьдрал түүнд шударга бус ханддаг, хүмүүс тэднийг ойлгохгүй, нөхцөл байдал түүний эсрэг хандана. Бас түүний бага нас хүнд байсан, залуу нас ч бас амаргүй өнгөрсөн юм. Сэтгэлийн шарх гүн үлджээ. Энэ бүгдээс болоод нүдэн дээр нулимс цийлэгнэнэ, халуун дулаанаар тэврүүлж юу хүссэнийг нь хийхэд бэлэн болдог эрчүүд.

 

Тэсрэх-машин

Ажил төрөл, хувийн амьдрал бүгд амжилттай, ер нь л барьж авсан болгон нь амжилтад хүрнэ. Эмэгтэйчүүдийг соронз мэт татна, харин зүрхэндээ ганц л эмэгтэйг хайрлах зайтай. Тэр бүх зүйлийг хяналтандаа байлгахыг хүснэ: хэзээ залгах, ямар ресторанд хоол идэх, харилцаагаа хэр удаан үргэлжлүүлэх. Түүний амьдралд бүсгүй хүн хэсэгхэн зуур ч гэсэн саатахыг хүсвэл – тэр ул мөргүй арилж өгнө.

 

Нарцисс

Тэр бол бахархал. Дээдийн дээд гэж хэлж болно, гэхдээ нэг айдас тээхээс өөр аргагүй: хэн нэгэн бүсгүй түүнийг аваад явчихвал яана аа? Түүнд бусдаас онцгой зүйл их бий: дотоод, гадаад бүх төрхөөрөө. Заримдаа найз бүсгүйн өнгө үзэмж бус өөрөө өөртөө таалагдах гээд байдаг талтай.

 

Гаж донтон

Тэр бусадтай адилгүй. Нэг талаас харахад чамин ч юм шиг, нөгөө талаас харахад зэвүүн ч юм шиг. Үнэндээ энэ хоёр дүр төрх нь эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг татдаг ажээ. Тэрээр бусдаас онцгой болзоо тавина, нийтийн очдоггүй хаалттай газраар үйлчлүүлнэ, бас гэнэтийн шийдвэрээрээ бусдыг алмайруулах нь бий. Түүний сэтгэл хөдлөлөөр хийгдэж байгаа аливаа зүйл нь урьдчилан төлөвлөсөн мэт урсгалаар явдаг нь гайхалтай. Гол зүйлээ дүгнэж хэлэхэд: тэр гаж донтон бөгөөд ягаан пони моринд дуртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *