in ,

Үүнээс өдөрт нэг аягыг уугаад 7 хоногийн дотор хэвлийн өөхнөөсөө салаарай!

Илүүдэл жин – том асуудал. Эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Илүүдэл жингээр шаналж байгаа хүмүүс хоолны дэглэм барих эсвэл хүчээр турах бэлдмэл хэрэглэхээс өөр аргагүй гэж үздэг.

Өөр хувилбар байх бөгөөд энэ удаад эрүүл мэндэд хор хөнөөлгүй амар арга замыг танилцуулж байна. Илүү үр дүнтэй арга. Хэрвээ та эрүүл мэнддээ хор хөнөөл учруулахгүйгээр турахыг шийдсэн бол бидэнд сайхан санал байна.

 

Тураах шүүс

Та бүхэнд маш энгийн бөгөөд үр дүнтэй ундааг танилцуулж байна. Өглөөг энэ ундаагаар эхэлнэ – хэвлийн өөх таны сэтгэлийг зовоохгүй болох тийм ундаа. Зүгээр ч нэг ундаа бус амттай байх бөгөөд орцууд нь таны хөргөгчинд бэлэн бий.

Эрүүл, гуалиг биетэй байхыг зорьж байгаа бол идэж байгаа хоолондоо анхаарал хандуулаарай. Идэх хэмжээг жигдрүүлж зөвхөн эрүүл хоол хүнс хэрэглэнэ. Шинэхэн жимс, ногоо, бүхэл үрийг түлхүү хэрэглэж амттан, сахарыг хэрэглээнээсээ хас. Дээрээс нь өөх хайлуулах ногоон шүүсээ ууна.

Орц:

  • 1 өргөст хэмх
  • 3 зүсэм ананас
  • 1 цоохор майлз
  • 1 стакан яншуй

Хийх арга:

  1. Ногоо, жимсээ сайтар угаана.
  2. Өргөст хэмхээ цагираг хэлбэрээр хэрчинэ.
  3. Цоохор майлз, яншуйгаа жижиглэн хэрчинэ.
  4. Бүх орцуудыг блендэрт хийнэ.
  5. Сайтар холино.

Хэрэглэх арга:

  1. Өглөө босоод хоосон ходоодон дээрээ ууна.
  2. Сахар болон хиймэл амт оруулагч нэмэхгүй.
  3. Ундааг бэлдээд 15 минутын дотор ууж дуусгана. Хугацаа хэтэрсэн бол ундааны шим тэжээл буурах ажээ.

Амин дэмээр баялаг сайхан ундаа. 7 хоногийн турш уусны дараа та хэвлийн өөхийг мартахаас гадна бие тань эрүүлжиж байгааг мэдрэх ажээ.

Уг ундаа нь цэвэрлэх үйлчилгээтэй учраас бүтэн сарын турш уухгүй байхыг анхаарна уу. Ямар нэгэн таагүй мэдрэмж, гаж нөлөө мэдрэгдэх эсэхийг сайтар ажиглаарай. Хэрвээ гаж нөлөө ажиглагдвал ундааг үргэлжлүүлэн уухгүй байхыг зөвлөж байна.

Энэхүү нийтлэлийг хэрэгтэй гэж үзвэл найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published.