in ,

ГоёГоё

Өөрийн бие организмыг бүхэлд нь удирдаж сурснаар, өдөр тутмын дараах 17 асуудлыг шийдэх боломжтой

Таныг нойргүйдэл зовоодог уу? Эсвэл намрын улирал ирэх тоолонд хамраас нус гоожиж, хоолой өвдөж таныг байнга зовоогоод байна уу? Эмийн сан руу яарах хэрэггүй. Бид танд зориулж 17 итгэмээргүй үр дүнтэй лайфхакуудыг бэлтгэсэн юм. Эдгээр аргууд таны амьдралыг хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна.

Энэ бол бидний бие организм дахь 17 хөгжилтэй баримтууд юм. Ийм зүйлсийг сургуульд заадаггүй, анатомийн сурах бичигт ч бичигдээгүй. Эдгээрийг таныг мэддэггүй гэдэгт мөрийцөх үү?

Мэдээж хэрэг хүн бүрт өөр өөр байж болох юм. Гэхдээ би өөрөө туршиж үзсэн юм. Амжилттай байсан шүү! Та ч бас туршаад үзээрэй.

 

1. Хэрэв нойргүйдэл таныг зовоож байгаа бол 1 минутын турш нүдээ хурдан хурдан анивчаарай.

 

2. Шүршүүрт орж дуусахын өмнө хүйтэн усанд ороорой. Энэ нь бие дээрх тууралтуудыг арилгахад туслах болно. Хүйтэн ус нь нүхийг агшааж нүхэнд нян орохоос сэргийлдэг.

 

3. Хэрэв та 00 орох ямар ч боломжгүй нөхцөл байдалд зайлшгүй тэвчихээс өөр аргагүй байгаа бол сэрэл хөдөлгөх зүйлсийн тухай бод. Жишээ нь: секс.

 

4. Чухал илтгэлийн өмнө илтгэлээ чангаар унш. Маргааш өглөө та үүнийгээ илүү сайн санах болно.

 

5. Шинжлэх ухааны судалгаагаар баруун чих хүний яриаг, харин зүүн чих дууны авиаг сайн хүлээн авдаг болох нь батлагдсан аж.

 

6. Орон дээр хэвтэж байгаа хэрнээ толгой тань эргээд байгаа бол нэг хөлөө газар буулга.

 

7. Хэрэв толгой тань хүчтэй өвдөж байгаа бол гараа мөстэй хүйтэн усанд дүр.

 

8. Шумууланд хазуулсан хэсэгтээ хуурай дезодорант түрх, ингэснээр тэвчихийн аргагүй загатнаа арилах болно.

 

9. Хэрэв нойрмоглоод байгаа бол амьсгаагаа чадах чинээгээрээ удаан түгжээрэй.

 

10. Хэрэв чухал мөчид инээд тань хүрээд байгаа бол зүгээр л өөрийгөө чимхчих.

 

11. Хэрэв сэтгэл санаа тань тавгүй байгаа бол цаасан дээр юу мэдэрч байгаагаа бич. Сэтгэл чинь дээрдэх болно.

 

12. Хэрэв хамраас нус гоожоод байгаа бол орныхоо дэргэд цэвэрлэсэн сонгино тавиарай.

 

13. Хоолой загатнах мэдрэмж төрвөл чихээ ухаад үзээрэй.

 

14. Хоолойн өвдөлтийг намдаахын тулд зефир, хөөсөн чихэр идээрэй.

 

15. Шүд өвдөхөд эрхий болон долоовор хурууны завсраа мөсөөр үрээрэй.

 

16. Зүрх дэлсэх үед зүрхний цохилтоо багасгахын тулд эрхий хуруу руугаа үлээгээрэй.

 

17. Хэрэв юу юугүй уйлах гээд байгаа бол, гэхдээ хүмүүсийн дэргэд уйлахыг хүсэхгүй байгаа бол нүдээ том нээгээд битгий аниарай.

За тэгээд юу болов? Өөр дээрээ туршиж үзэв үү? Өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *